Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Aдмин / Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хамгийн “отгон" хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус 42 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн дүгнэж байна. 2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн ИТХ нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажилласан юм.

Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажиллалаа. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа Нийслэлийн ИТХ-аас хотын хамгийн тулгамдсан асуудал болох утааг багасгах бодлого, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад учирч байсан саад бэрхшээл хийгээд шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, хангамжийн бүхий л асуудлыг бид удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нуруун дээрээ үүрч гарсан. Үүний үр дүнд агаарын бохирдлыг 50 гаруй хувиар буурууллаа.

Хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дарга нээн үг хэллээ. Тэрээр 2019 онд Налайх, Сонсголонгийн зам, Олимпын шинэ гүүрний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн нь нийслэлийн өнөө болон ирээдүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болсон билээ. Нийслэлийн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх хийгээд эрүүл мэнд, боловсролын салбарт мөн жинтэй бүтээн байгуулалт хийсэн юм. Тухайлбал, Өнгөрсөн 4 жил Улаанбаатар хотод 77 цэцэрлэг, 33 сургууль, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж ашиглалтад орсон байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн Эрүүл мэндийн салбарт 7 эмнэлгийн барилга шинээр ашиглалтад орж, 33 барилга, 112 Өрхийн эрүүл мэндийн төвд их засвар хийгдэж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвийг хангаж, нийт 48 тусгай зориулалтын автомашинаар парк шинэчлэлт хийжээ. Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталсан. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан байна гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-аас онцлох бодлого шийдвэр бол иргэдээ хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичгүүдийг баталлаа. “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” болон орон сууцны төслийн 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулахаар баталсан юм. Өнөөдрийн байдлаар энэхүү бодлогын баримт бичгүүдийн дагуу Буянт-Ухаа болон бусад байршилд орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талт гэрээний үндсэн дээр 2016-2019 онд 514 айлын газрыг чөлөөлж, энэ хүрээнд 6,613 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дээрх ажлын хүрээнд Улс, Нийслэлийн төсвөөс нийт 50.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан байна. 2020 онд энэхүү төслийн хүрээнд 2052 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон зохисгүй төвлөрлийг сааруулж, нийгмийн болон хотын үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагатай. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийт есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын бүсэд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.


Сэтгэгдэл

Zochin [192.82.69.196] 2020-09-18 20:04:09

Dargiinha neriig zuv bicheechee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.