Нийтийн тээврийг үнэгүй болгох нь дээр юм байна

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд кондукторыг халж, жолоочийн хяналтан дор картаар зорчих болоод удаж байна. Гэвч иргэд картаа цэнэглэхгүй байх, жолоочийг анзаарахгүй бол мөнгө төлөхөөс зайлсхийх, эсвэл жолоочид бэлэн мөнгө өгснөөр нийтийн тээврийн дансанд орох ёстой орлогыг бууруулах болсон. Өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 1227 автобусны камерыг бүрэн ажиллагаанд оруулсан ч жилийн дотор 350 автобусны камерыг зориудаар эвдэлсэн байна.

Ихэнх нь жолооч талын камер байжээ. Энэ нь хяналтаас бултаж, автобус компанид орох ёстой мөнгийг жолооч авч байгааг харуулах нэг үндэслэл аж. Үүнтэй холбоотойгоор иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ төлбөр хэрхэн төлж байгааг сурвалжиллаа. Их, дээд сургуулийн хичээл эхэлж, ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимоор хичээллэх болсонтой холбоотойгоор автобусаар зорчих хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Биднийг Гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр очиход 30 гаруй хүн зогсож байв. Зорчигчид буудлын дэргэдэх карт борлуулах цэгийн хаалгыг татсан ч хаалттай байсан юм. Тийм учраас зарим иргэд автобусны жолоочид бэлэн мөнгө өгөхөөр бэлдэж, сууж байлаа. Хяналт шалгалт сул учраас жолооч иргэдийн өгсөн мөнгийг жишим ч үгүй авдаг жишиг энд байна.

ИРГЭН Б.НАРАНЦЭЦЭГ: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД БЭЛЭН МӨНГӨ ӨГЧ ЗОРЧИХООС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАГ

-Сая та карт борлуулах цэгийн хаалгыг татаж үзэхэд хаалттай байлаа. тэгвэл одоо автобусандаа мөнгө өгч суух уу?

-Эндээс 500 төгрөгөө жолоочид төлөөд л сууна даа.

Карт борлуулах цэгийн хүнийг хэзээ ирнэ гэж хүлээх билээ. Хүүхдээ хурдан хүргэж өгөхгүй бол болохгүй, яараад байна.

-Ер нь карт борлуулах цэг хангалттай байж чадаж байна уу?

-Яахав, төв газраар харьцангуй гайгүй ч гэр хорооллын иргэдэд хэцүү шүү дээ. Тиймээс ч захын дүүргүүдэд бэлэн мөнгөө өгөөд суухаас өөр аргагүй болдог. Хүмүүсийн санхүүгийн боломж харилцан адилгүй. Нэг дор 5-10 мянган төгрөгөөр нь цэнэглээд авчихдаг хүн цөөн. Тиймээс тухай бүртээ цэнэглэх шаардлагатай болдог ч газрууд нь хүрэлцээгүй тул жолоочид мөнгө өгөөд зорчихыг илүүд үзэж байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээ замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Хэрэв автобусыг үнэгүй болговол түгжрэл багасах болов уу. Гэхдээ зорчих хүмүүс эрс нэмэгдэж, илүү их зохицуулалтууд шаардлагатай болох байх” гэв.

Автобусны буудал дээр хүмүүсийг ажиглаж байхад, сурагч охин дүрэмт хувцасныхаа халааснаас 200 төгрөг гаргаж ирээд “Нэгдүгээр хороолол” чиглэлийн автобус руу оров. Жолооч нь утсаар чанга чанга ярьж, хүмүүс картаа бүрэн дарж байгаа эсэхийг анзаарах сөхөөгүй байсан тул охин мөнгөө атгасан чигээр хойш алхлаа. Мөн зарим хүний картны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч араас шахах хүмүүст түрэгдэн төлбөр төлөлгүй зорчиж харагдана. Энэ болгоныг жолооч анзаарсангүй. Түүнчлэн, зарим нь жолоочийн бүхээгт байрлах төхөөрөмжийн арын хэсэгт бэлэн мөнгө шургуулахад жолооч тэр даруй авч цааш хийж байлаа. Бид нэг удаад хэчнээн хүн төлбөр төлөхгүй байгааг тоолсон юм. Дараагийн буудал дээр зогсоход 10 гаруй хүн автобусанд орж ирэв. Тэдний дөрөв нь мөнгө төлсөнгүй, гурав нь бэлэн мөнгөөр үйлчлүүлж, үлдсэн нь картаа дарлаа. Биднийг “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн буудал дээр очиход карт цэнэглэх цэг байтугай автобусны буудал гэмээр таних тэмдэг ч үзэгдсэнгүй. Энэ сургуулийн сурагчид, багш ажилчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа цэнэглүүлж чаддаггүй байна.

Цамбагаравын буудал дээр ирэхэд карт борлуулах хоёр ч цэг хаалттай байсан юм. Мөн эцсийн зогсоол буюу 34 дүгээр байрны буудал дээр карт борлуулах цэг нь бас хаалттай байв. Төвөөс холдож захын хороололд ойртох тусам нийтийн тээврийн үйлчилгээ жинхэнэ утгаараа үнэгүй болж байлаа. Жолооч зорчигчдын өгсөн мөнгийг халаасандаа хийж, бараг л компаниасаа илүү орлого олж байна уу даа гэж харагдсан юм. Иргэдээс яагаад картаа дарахгүй байгаа, жолоочид бэлэн мөнгө төлж буйг тодруулахад “Мартчихаж. Араас хүмүүс түрж орж ирэхээр яалт ч үгүй амжсангүй”, “Карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байна. Хүлээгээд зогсоод байж таарахгүй биз дээ” гэх зэргээр хувь хувьдаа бэлэн тайлбар хэлж байлаа. Сүүлдээ ч ажигч үгүй бэлэн мөнгө авч байсан жолооч хяналт шалгалт ороод ирэв үү хэмээн бодсон бололтой “Бэлэн мөнгөөр зорчихгүй шүү” хэмээн шаардлага тавьж дүр үзүүлэх болов.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН www.dnn.mn П. САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:11:01

wToGF1 http://pills2sale.com/ levitra nizagara

Бусдын адил зочин [66.181.161.36] 2020-09-28 14:55:55

Хянагч нар картаа цэнэглүүлээгүй ард иргэд рүү биш карт цэнэглэх цэгүүд дээр хяналт тавих ёстой байх.

Бусдын адил зочин [66.181.161.36] 2020-09-28 14:54:47

Урьдчилан картаа цэнэглүүлээрэй гэж хэлдэг мөртлөө карт цэнэглэх цэг нь хаалттай. Энэ асуудлаа шийдээгүй байж ард иргэдийн буруу болчихдог.

bull [202.126.89.227] 2020-09-28 13:11:37

deed 72 ni ter bumaar ni ideed bhd ogloonoos oroi hvrtel ydarch ajillaj bga joloochid ni yahwdee

Иргэн [150.129.142.50] 2020-09-28 12:45:37

Энэ бас зөв шүү түгжрэлийг бууруулах хөрөнгөоруулалт яагаад гэж үү манайх шиг хүн ам цөөхөн бодхол асуудал

someone [202.21.109.91] 2020-09-28 13:49:54

Би сурагч юм л даа 200 төгрөг картаар төлөөд явдаг, Яг үндсэн үнэ нь 400 төгрөг бөгөөд улс хөнгөлөлт иргэддээ үзүүлж үлдсэнийг нь төлж байгаа, Харин автобусны жолоочид ямар ч татвар ороогүй мөнгө эргэлдүүлж байгаан нэг талаараа буруу гэж бодож байна, Автобусны системийг хүрэлцээ хангамж муутай чихэлддэг, дотор нь юмаа унагаавал тэр чигээрээ алга болдог хулгай гардаг гээд маш олон сул талтай, Манайх шиг оронд метро боломжгүй учир дугуйн зам тавиад автомашины төв доторх татварыг нэмээд явбал түгжрэл багасаад автобусанд ч чихэлдэхгүй гэж бодож байна,

Зочин [66.181.160.20] 2020-09-28 12:35:26

Tgeedch bas ene kart drah eder chine soyltoi bolowsroltoil orond tohirno mnaid tohirohgvi eder ghiin gvv shvvdee iim uhamsrtai bj bolohgviiee oorsdiin amidrj bui uls eh ornoo harinch hojivvlehiin tuld hogjij bgaa tlaas n irged bid ylanguya zaluu vyiinhen bid narl demjeed ilvv hogjihod n tuslaltsaa vzvvleh hvmvvs boloh heregteishd tiim bizdee.hotoo hvgjvvlj syltoi bolhod heregjij bui vilvvdiig bid l demjij barimtlh ystoi.

Зогсолынхоо үнийг нэм [202.179.25.163] 2020-09-28 11:38:40

Гадны улсууд шиг хотын төв рүү Ажлын өдрүүдэд машинтай орвол өндөр татвар төлж, хотын төвийн машины зогсоол ажлын өдрүүдэд өндөр байж, нийтийн тээврийн тоог нэмж, байгууллагууд ажилдаа явган болон дугуйгаар, нийтийн тээврээр ирсэн иргэдээ урамшуулдаг байхя тэр л систем рүү орж түгжрэлийг багасгана өөр ямар ч арга байхгүй.

ард [202.9.46.20] 2020-09-28 07:48:14

ЖОЛООЧЫГ ШҮҮМЖЛЭХ амархан машинаа барьж олон хүний амь нас хариуцан яваа хүний ажиллах орчинг нь ингэж бүрдүүлсэн одооны тогтолцоонд л бурууг нь өгөө ч жолоо ч өөрөө хүсэж мөнгө аваагүй зорчигчид нь картгүй эсвэл төлбөр хийхгүй зүтгэнэ энэ бүгдтэй жолоо ч хэрэлдэнэ ийм нерэвтэй ажил хийж болох уу? сайн боддоо ажил хийх орчныг нь ямар ч асуудалгүй сайжруулчих дараа нь хариуцлага тооцдоо. Арай бүх юмаа үнэгүй болгох гээгүй биз дээ АН-ынхаан шоугаа больж үздээ арай дэнд лээ.

зочин [202.21.104.2] 2020-09-28 07:21:29

Москва хотод автобусны жолоочид 1 удаагийн болон 3-5 удаа суух цаасан карт байдаг. Түүнийг картгүй зорчигчидод өөрөө зарж үйлчилдэг. Зорчигч жолоочид карт авах үнийг төлж, авсан картаа уншуулаад зорчдог. Иймд жолооч нарт ядахдаа 1 удаа суух цаасан картыг 500 төгрөгөөр нь заруулдаг болгоё. Жолооч бэлэн мөнгө авч суулгадаг зөрчил арилж, үйлчилгээ сайжрах саналыг оруулж байна..

Зочин [202.131.254.242] 2020-09-28 09:36:29

Jolooch in eh tugjeen dund hun amitnii hodolgoon iim ih ued ter tsaasan kartiig chin zaraad baijedeg zaw bhuu

Иргэн [203.217.139.243] 2020-09-28 05:35:01

Автобусны жолооч нар- шууд ил хулгайчид. Улаан цайм бэлэн мөнгө аваад л кармандаа шургуулаад байдаг, эд нарт ичиж эмээх юм гэж огт байдаггүй, дэндүү бүдүүлэг юмнууд.

Зочин [192.82.73.82] 2020-09-28 06:02:10

Таны ойр дотны хэн нэгэн эсвэл тэр нэг хүн бас л амьдрах гэж үнэгэн харанхуйгаас үдшийг өнгөртөл маш хүнд нөхцөлд хагас нойр хагас хоолтой явж бгаа гэдгийг бас тун сайн бодоод үзээрэй.ижил нэг бүлээн амьдрал гэр бүл цаана нь бгаа.жолооч нараа бодоод үз.

Зочин [202.55.191.194] 2020-09-28 03:31:31

бүх хүнээс унааны мөнгө гэж цалин дээрээс энэ авдаг болооч

zochin [192.82.78.197] 2020-09-28 02:46:12

butsaagaad konduktraa ajiluulwal deer bh

Зочин [66.181.161.73] 2020-09-27 16:38:07

Доод тал нь 60к тай буудаг үнэн шүү а жолооч нар

Зочин [103.212.117.82] 2020-09-28 02:18:09

Буцаад кондуктараа ажлуулдаа хэдэн хуухэн ч гэсэн ажил терелтэй болно биздээ бусад улсыг дууриагаад таарах таарахгуй юм бн Автобус баазыг тэжээж татаасаар яваад бж болохгуй маш их менге эргэлддэг салбар шуу

Зочин [203.91.115.53] 2020-09-27 07:25:10

Belen hariult gej hutsahaa boli mongoo tolonuu kartaa darna uu hend hamaatai ym heden zuun myngaar ashigtai ajilaj bj neh hudlaa aldagdaltai ajildag gej nohoi shig 4 hololj avaad hutsahaa bolij uz unheer ashigtai ajilaj mongiig huulj ogch bga ymarch aldagdal bhgui hudlaa ulin hutsahaa bolij uz

Зочин [59.153.112.208] 2020-09-27 06:22:50

Богино эргэлтэд мөнгө төлдөг учраас үнэгүй болгох ь

зочин [202.9.46.139] 2020-09-27 04:09:56

Наад картын үйлчилгээ чинь хөгжилтэй соёлтой улс оронд яг тохирно. Монгол шиг ядуу буурай нийгэм нь оркжсон улсад хэзээ ч таарч тохирохгүй.

Иргэн [64.119.23.27] 2020-09-26 23:26:40

Ниитийн тээврийн асуудалыг хариуцдаг албан хаагч хэдэн зуугаараа байна өөрчл өлт гарч байгаа юм алга хулгайч жолоочтой тээврийн байцаагч ямарч үүрэг ролгүй яам анхаарахгүй байна ажлыг зохицуулж чадах газар хамт олон байна тэхдээ рэлээд нэмэргүй

Зочин [182.160.33.26] 2020-09-26 14:17:06

ХОТЫН ИРГЭДЭЭС САНАЛ ХҮСЭЛТ АВААД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ШИЙДЭХ ГАРЦ ОЛДОНО ШҮҮ ДЭЭ.

zorig [103.140.11.21] 2020-09-26 17:11:05

Бэлэн мөнгө хийх хайрцаг тавьчихаач ээ ядаж тал нь улсад орно биз дээ

Ганбат [66.181.161.116] 2020-09-26 11:56:00

Нийт олон түмэн маань картаа хэрэглээд тэр мөнгө төлөх асуудлыг чинь ганцхан секундын дотор шийдээд шийдээд өнгөрч байгаа чинь бас нэг дэвшил шүү. Картаа цэнэглээгүй, үлдэгдэл нь хүрэлцэхгүй байгаа үед ч гэсэн сэтгэл гаргаад мөнгө гаргаж ирээд сарвайж байгаа нь тухайн иргэний зөв . Өөр яах юм бэ ? Харин тэр өгч байгаа мөнгийг яаж зөв голдрилд нь оруулах вэ ? гэдгийг одоо нэг тийш нь болгох цаг болсон. Энийг анхаарах хэрэгтэй

Зочин [182.160.37.46] 2020-09-26 06:59:10

Нийтийн тээврийг үнэгүй болговол замын түгжрэл багасч магадгүй

Зочин [66.181.161.101] 2020-09-26 09:50:44

Тэр үнэн шүү хө

Зочин [103.229.120.80] 2020-09-26 06:09:41

solongost joloo hoon xajuud belen munguu xiideg kart unshuuldag 2 songoltto l yum bn lee sh dee

Zochin [66.181.181.161] 2020-09-26 03:04:18

автобус компаны жолооч нар үүрээр 5цагт гараад шөнө 11-12цагт буудаг гэтэл компаниас тавьж бга цалин хангалтгүй байдаг анхнаасаа энэ карт март гэж орос солонгосыг дууриаж далдагнах хэрэггүй бсы ub smart компани маш их мөнгө сааж бга шдээ ер нь үх гэж бга юм шиг орлого бхгүй гэж худлаа чалчихаа больмоор юм хөрсөн дээрээ буумаар юмаа

Зочин [203.91.115.47] 2020-09-26 02:57:49

Дээгүүрээ хэдэн газар уул уурхайгаа зарж хэдэн тэрбумаар идэж байхад жолооч нарын буруу байхгүй Хэдэн төгрөг хармаадаа хийгээ

Зочин [50.101.118.166] 2020-09-25 17:46:12

Бид дандаа ийм л байдаг дээрээсээ доод төвшин хүртэл мөнгө л зүгээр ямар нэгэн аргаар олж байвал улс орон ямар байна хамаагүй эхлээд ерөнхий сайд , ерөнхийлөгч нар хулгайч биш байх тэд зөв бол бид бас зөв дагна , тэд л ийм болгосон ер нь дээрээ муухай хар амиа боддог бол яг адилхан . right?

Зочин [66.181.183.9] 2020-09-25 15:43:09

Автобусны жолооч нар голцуу зайсан амьдарьдаг болсон шүү баян болсондоо

Зочин [66.181.161.30] 2020-09-26 09:51:11

haha zaisand ymaran amidraad bna bi 4jil barij bna banknii zeelend bariulaaal baij bna lizengeech tulj chadahguu ywndaa vngui bolgchuul zvgeer shvv tgd bid hdiin tsaling nemeed hvmvvs n tatganaj harmlj ugsun mun yuch boldogui

Зочин [66.181.184.79] 2020-09-25 15:27:10

Өмнө нь байсан мөнгөний хайрцагаа буцааж байрлуулаад бэлэн мөнгөөр 500 төгрөг , харин картаар бол 400 юмуу 300 болгох хэрэгтэй

Зочин [103.26.194.9] 2020-09-28 07:27:38

Энэ саналыг дэмжиж байий.

Зочин [103.10.21.56] 2020-09-25 15:13:45

Энэ жолооч нар жилдээ хэдийг кармаалдаг бол Нийтийн тээврийнхэн жолоочоосоо авхуулаад ня.бо удирдлагууд нь бүгд л мэдэж байгаа даа НИЙТИЙН ТЭЭВЭРТ монгол улсын төлөө улсынхаа хөгжлийн төлөө эх орныхоо ирээдүй сайн сайхны төлөө гэсэн СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ нэг ширхэг ч ажилтан ажилчид алга даа НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН дунд цагдаа тагнуулаас хүн тавьж байж л учир нь олдоно доо ЗОРЧИГЧИЙН ТӨЛСӨН БЭЛЭН МӨНГИЙГ ХУВААЖ ЗАВШДАГ сүлжээ үүссэн байхыг үгүйсгэх аргагүй Дотор нь л орж байж илрүүлнэ дээ 21 р зуунд МОНГОЛ УЛСАД дээр дооргүй хулгай луйвар нүүрлэж дээ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ ..МОНГОЛ САЙХАН ЭХ ОРОН МИНЬ МАНДАНБАДРАГ.... хурай хурай хурай

Зочин [103.10.21.56] 2020-09-25 14:56:34

Манай зорчигчид маш ухамсартай бүгд картаа дарна мөнгөө төлнө Харин жолооч нар зорчигчийн өгсөн бэлэн мөнгийг ичих ч үгүй кармаалдаг ....Ганц нэг зорчигч мөнгөө өгөхгүй НЭХЭЛ ХАТУУТАЙ НЭХЭЭД авдаг ч харамсалтай нь өөрөө КАРМААЛЧИХДАГ ...Харин үнэгүй болгое гэхийн оронд

Монгол [66.181.185.83] 2020-09-25 12:57:47

Картаа хямд зардлаар хийгээд үнэгүй болгох хэрэгтэй. Америкт метронд нимгэн цаасан карт үнэгүй тараагаад цэнэглээд үлдэгдэл нь харагдаад явдаг. Жолоочид маш их бэлэн мөнгө өгч байна. Одоо үнэгүй суудаг хүн бараг байхгүй. Энэ нь жолооч нарт маш муу жишиг болж байна. Бараг яваандаа карт уншуулвал уурлах хэмжээнд очих байх шүү

Монгол улсын иргэн [202.9.46.204] 2020-09-25 14:24:05

Хувийн автобусны кампаниудад төсвөөс өчнөөн тэрбумын татаас өгч байхаар түүгээрээ олон автобус аваад иргэддээ сарын билэт олгох хэрэгтэй. Автобусны үнэ өндөр учир иргэд картаа сараар цэнэглэж чадахгүй аргалж суух гээд байна. Сар явах билетийг 10000 төгрөгөөр зарвал хүн бүр л авна шүү дээ. Автобус кавпаниуд бүгд л хувийнх биз дээ. Тэдэнд өгч байгаа татаасаараа шинэ автобус авч иргэддээ хямдаар үйлчлээч дээ. Тэгсэн цагт алдагдал гарахгүй шүү дээ. Хямд билетийг хүн бүр л авана даа. Хувийн кампаниудын жолооч нар нь өдөрт дунджаах 50 мянган төгрөгтэй бууна. Харин кампани нь тэрбум тэрбумаар нь төсвийн мөнгөнөөс татаас авна. Хэний кампаниуд болоод ингэж тэтгүүлээд байдаг юм болоо.

монгол [66.181.161.39] 2020-09-25 13:47:21

иргэдийнхээ ухамсарыг л дээшлүүлэх хэрэгтэй байна бүх зүйл дээр харагдаж байна

Иргэн [64.119.19.246] 2020-09-25 09:15:54

Утсаа цэнэглэдэг шиг интернетээр картаа цэнэглэдэг бол л доо. Автобус компани ч, смарт компани ч хүний төлөө ажиллахгүй байна шүү дээ. Бид ер нь эерэг хандлагаа их гээж байнаа!

Зочин [103.80.210.183] 2020-09-25 08:27:29

пластик картыг чинь хэд хаяж хэд худалдан авсан сүүлийнхийг нь хулгайд алдсан тэхээр картыг бас шүүмжилмээр байгаа юм даа. дээр нь байгаа олон оронтой тоог цээжлээд дараагийн картанд шилжүүлэх хүн байхгүй шүү дээ.

Зочин [222.232.35.139] 2020-09-30 13:42:48

Ганц карт хариуцаад явж чадахгүй бол өөрөөсөө л бурууг хай. Тэгээд тэр олон тоог чинь зургийг нь дараад эсвэл тэмдэглээд авчиж болдог юм байгах биз дээ.

Зочин [202.55.188.85] 2020-09-27 07:58:47

Bu gudamjnaas 2 udaa kart olson 1 ni 1300tug, nuguu ni 8200tug baisan, tegeed kart hudaldaj avaagui olson kartaa l hereglej baina, Humuus mash salan yum bilee dee

Зочин [139.5.218.155] 2020-09-25 08:04:16

Монополь эрхтэйгээр хувьд гарга. Ганцхан компани хот даяар нь хариуцаад чиглэлээ гаргаад яваг. Суусан бүх хүн мөнгөө төлөг. Хөнгөлөлт үзүүлмээр байвал хүнд нь өг. Гүйцээ.

Зочин [139.5.216.34] 2020-09-25 07:32:41

teglee yu. hudalaa naaj baina da boliochee. harie ynegyi bolgo harie

зочин [202.126.90.52] 2020-09-25 06:31:36

Энэ жолооч нар нийтиийн тээврийн автобусаар халтуур хийгээд байгаан биш үү Ингээд байвал нийтийн тээвэр удахгүй сөхөрнөө

Зочин [49.0.133.57] 2020-09-25 05:51:39

энэ нийтийн тээвэр нэг л бишээ ,,,,,,,,,, ёстой яамаар юм бэ? энэ хариуцсан данзангууд нь үнэн сэтгэл алгаа.... хэдэн жил автобусны жолооч мөнгө аваал яваад байдаг зохицуулж болдгүй юм байхдаа энэ улс орон маань дампуурлаадоо ....

hfgb [192.82.74.183] 2020-09-25 05:34:20

үнэгүй болчихвол автобус нь буудал дээрээ зогсохоо болино биз

Зочин [203.217.139.243] 2020-09-25 05:33:27

Жилдээ өчнөөн шинэ автобус авах мөнгийг ЖОЛООЧ нар нь хумсалж байгаа. Ийм юм хянаж чадахгүй арчаагүй төр, төрийн албан хаагчид гэж байх гэж дээ.

Зочин [202.55.188.84] 2020-09-25 05:10:49

Бөөбөөчидтэй зэрэгцэж шахцалдаад л туугаад байж дээ. Соёлын довтолгоон будаа. Ха ха ха.

кондуктар хэрэгтэй. [192.82.70.12] 2020-09-25 05:10:23

Зөв шийдэл буцаад мөнгө хураагчаа авч ажиллуулах

Зочин [103.10.21.56] 2020-09-25 14:39:19

Мөнгө хураагчаараа МАЛ шиг зүслүүлж доромжлуулах сайхан уу танд....Хөөе ШАР ЦАМЦАТ аа ХҮҮЕ тэр ХАР МАЛГАЙТ аа ..алив тэр БОНДГОР БОР ОХИН мөнгөө төл гэх мэтээр дуудуулцгааж дээ

Зочин [203.91.115.48] 2020-09-25 05:08:49

хөгжилтэй орнуудын нийтийн тээвэр хувьчлагддаггүй. татаас өгч хямд үнэтэй үнэгүй явуулж байна. ианайх шиг приуээр дүүрсэн хогийн оронд автуус үнэгүй болох ёстой. хувийн хэвшлийн автуусыг болиул.

Шүрэн [122.201.23.44] 2020-09-25 04:59:03

Автобус компаниудыг бүрэн хувьчлах хэрэгтэй тэгээд яаж, цэвэрлэгээ хийх, яаж үйлчлэгээ үзүүлэхийг нь харах хэрэгтэй манайх арай хэтэрхий юмаа тэр жолоочийн хажууд мөнгө хийдэг сав байрлуулах хэрэгтэй дандаа л төрөөс элдэв зүйл нэхээд байх зах зээлийн чөлөөт өрсөлдөөнөөр нийтийн тээвэрээ хөгжүүлмээр юмаа

Зочин [202.179.27.15] 2020-09-25 06:49:37

тэрийгээ дэлбэлчээд байгаам чинь хохохохо

Зочин [202.179.27.15] 2020-09-25 04:53:09

АВИЛГАЧДААС МӨНГӨ НЭХЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХҮҮХДҮҮДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛИОЧ ЭЭ,ТЭД ОРЛОГОТОЙ ЮМ УУ

иргэн [192.82.75.88] 2020-09-25 04:51:12

Автобусны үйлчилгээ бүр болисон байна.арай дэндүү болсон бна.Автобус бааз байна уу?Анхаараачээ.арай арай ч дээ!!!!!!!"""!""!!!!!!!!

зочин [202.180.220.172] 2020-09-25 04:38:32

Карт уншуулж байгаа хүмүүсийн ихэнх нь харахад эрүүл саруул, илтэд залуу хүн хөнгөлөлттэй эсвэл өндөр настан гэсэн карт уншуулж байна. Нас барсан хүний картаар 3 жил явж байгаа хүн ч байна. За тэгээд хүүхдийн картыг сахал үсэндээ баригдсан залуу ч уншуулж л байна. Карт уншуулсан 10 хүний 2-3 нь л жинхэнэ мөнгөө төлдөг байх. Үлдсэн нь жолоочийн карманд хийнэ. Оюутан энэ тэр гээд энэ их хөнгөлөлтийн хаагуур нь нийтийн тээвэр ашигтай ажиллаж хөгжих вэ дээ. Үнэгүй болгочиход зардлаа л төлнө биз. Татаас нэрээр дээр дооргүй дарга нэртэй шимэгчдийг хооллохгүй амар биз.

Зочин [202.21.109.52] 2020-09-25 04:28:22

Үе,үе гэнэтийн хяналтыг сайжруулъя.

зочин [202.180.220.172] 2020-09-25 04:26:09

Би байнга автобусаар зорчдог, өглөө оройгүй дамжин суудаг. Анзаараад байхад жолооч бол нэг буудлаас 5000 төгрөг бол элбэг кармалж байна. Гэр хорооллын хүмүүс карт авдаггүй биш шүү, цэнэглэх цэг нь маш ховор. Төвийн хэсгээр явж байхдаа цэнэглэе ч гэсэн картын цэг нь хаалттай гэх юм уу автобус ирчихээр яараад суучихна, маргааш нь гэр орчимд нь цэнэглэх газар байхгүй шалтгаанаар бэлэн мөнгө өгөх болдог.

irgen [202.179.27.122] 2020-09-25 04:21:45

Eldviin hungululttei zorchigch,ahmad nastan gesen kartuud zamaa aldlaa, zarim chiglel demii tenesen ahmad nastan nertei hulhi garuudaar duuren, huurhii huuhed zaluusiig tulhej yovrood albatai um shig suuna, manaihaas busad ornuud ahmaduud ni hulgui l bish bol suudal tavij ugsunch uurlaad suudaggui um bilee. Dahin helehed eldviin nertei kartuudaa hatuu tsenzurt oruulmaar um

Зочин [103.26.193.11] 2020-09-26 02:54:36

Чи зүгээр өөрөө мөнгөө төлөөд картаа аваад зорч. Хэн хаашаа явах нь тухайн хүний хэрэг. Дэмий тэнээд явж байсан ч яадгийн. Гадаадад гээл худлаа хуцдагийн.

Зочин [103.229.178.26] 2020-09-25 04:16:29

3700 төгрөгийг карт худалдаад авчих боломжгүй хүн гэж хаана байхав дээ, 1хайрцаг тамхи ч авч хүрэхгүй мөнгө ш дээ , би машин тэрэггүй, байнга автобусаар явдаг хүн , эхнээс нь авахуулаад картаа цэнэглээд яваад байж болж л бна. карт цэнэглэх боломжгүй гэх ухааны юм яриад байгаа хүмүүс бол дэндүү арчаагүй л бна

Zochin [103.229.122.16] 2020-09-25 04:06:05

Sansraas Dunjingarav oroh zamd lav 4500 bolson urd ni hediig olson yum bgaan bas l bodhoor asuudal shuu

Bus kampian!!!! [202.126.89.135] 2020-09-25 03:50:57

Eruusuu joloochdoo uchir bgaa shdee belen mungu avbal kampianaas hulgai hiisen geed undur torgood sanuul ahin tavtbal hulgai hiisen hergeer ervv vvsgvvleed ajilaas halah arga hemjee av ingevel bvh asuudal shiidegdene.

baaska [66.181.161.48] 2020-09-28 04:38:54

oorsoo karta tsenegleed kartaa daraad ywhad bolno sh de ter ywjgaa hvnees ooroos ni shaltgaalah bolhoos ter jolooch chamaas 500 tog og gd neheed bnu teneg bha

Зочин [202.55.188.92] 2020-09-25 03:42:59

автобусны жолооч болмоор юм байна даа

Зочин [202.179.27.68] 2020-09-25 03:39:32

Сарын билет гаргах хэрэгтэй юм шиг харагддаг. Ж нь том хүн 25000 ахмад настан, хүүхэд 10000₮ , тэр билетээ одоо уншуулдаг шиг тэр сарынх мөн эсэхийг хяндаг байхаар зохицуулж болох юм .

Зочин [66.181.161.94] 2020-09-25 05:02:21

tiim bilet bgaashde

Зочин [192.82.76.158] 2020-09-25 03:37:31

1. Автобусны карт өөрөө үнэтэй байна. 2. Картгүй хүмүүсээс жолооч нь мөнгийг нь аваад билет өгдөг тогтолцоо хэрэгтэй байна. /Энэ бол хөгжингүй орнуудын туршлага/ 3. Сарын, 7 хоногийн билет зарж болно. Хамгийн сүүлд хэлэхэд, автобусны зарим жолооч галзуу юм шиг давхидаг, мөнгө авдаг, шаардлага тавьдаггүй гэж байгаа ч маш цөөхөн жолоочийн асуудал. Харин автобусны жолоочийн хөдөлдмөр бол маш хүнд хөдөлмөр санагддаг. Бүтэн өдрийн турш өлссөн ч юм идэх боломжгүй, цангасан ч ус аваад уух цагтай, бие засах, нуруугаа амраах гээд энгийн хүний хийх зүйлийг дураараа хийх боломжгүй, дээр нь аймшигтай түгжрэл, арчаагүй зарим жолооч нарын увайгүй үйлдэлд хамаг нервээ барна.

Зочин [103.10.21.56] 2020-09-25 03:29:05

Одоо л мэдэж сурвалжилж гэнэ.Энэ талаар удаа дараа танай сайт дээр сэтгэгдэл бичиж байлаа .Жолооч нар бүгд хулгайч нар УЛСАД орох орлогыг замаас нь ЖИШИМ Ч ҮГҮЙ КАРМААЛНА гэдэг нэг ёсондоо ЭРҮҮГИЙН гэмт хэрэг Дэндүү увайгүй ёс зүйгүй арчаагүй тархины тураалтай гэхээс өөр юу гэх вэ дээ Жолооч нар АРХИЧНААС дор авиртай гээд бод доо Ихэнх жолооч нар ЗАН ХАРЬЦААНЫ ДОГОЛДОЛТОЙ..УУР УЦААРТАЙ...БҮДҮҮЛЭГ ХАРААЛЫГ ХАРИН Ч НЭГ УРСГАДАГ...ТАМХИ ТАТАХ ЭНҮҮХЭНД...БАЙНГА УТСААРАА ЧАНГА ЧАНГА ЯРИНА ажил төрөл хов жив хайр майр хэрүүл уруул гэх мэт Зүгээр ч нэг ярьчихгүй нэг үг хэлээд л хараал хоер үг хэлээд л хараал ЗОРЧИГЧЫГ ХҮНДЛЭХ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ОГТХОН Ч БАЙХГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГААГАА МЭДДЭГ Ч ҮГҮЙ шаардлага тавихаар ШУУД л хараал ерөөлөө хашгираад л БУУ гэнэ ТАКСИГААРАА ЯВ гэнэ ТАМХИА БОЛИО гэхээр яг л гэртээ авгай хүүхдээ ЗАГНАЖ байгаа юм шиг харааж ерөөж гарна Нэг буудлаас 3 хүн 1500 төг нэг бүтэн эргэлтэнд 20 буудал 60 зорчигч 30000 тав тойрход 150000 төг 30 хоногт 4.5 сая төг бод до

Зочин [103.57.93.135] 2020-09-25 04:27:20

Бичиж бгаа нь их юм. Бичихгүй бсан ч болно хөөе

Зочин [103.10.21.56] 2020-09-25 03:45:02

Сард 1 жолооч барагцаагаар 4.5 сая төгрөг... Нэг автобусны ээлжийн 2 жолооч сард 9.0 сая төгрөг тэгвэл Сард 900 автобусны 1800 жолооч ХЭДИЙГ КАРМААЛАХ ВЭ бодоод үз дээ та бүхэн .Ердөө нэг буудлаас 3 зорчигч 1500 төг.р бодоход л ийм эмгэнэлтэй байна ЖОЛООЧ нар улсад ямар их ХОХИРОЛ УЧРУУЛЖ байгааг зүгээр л харсаар л ярьсаар л суух уу...Сэтгүүлч та энэ талаар тууштай байж АСУУДЛЫГ хурцаар тавих нь зөв Хатуухан хэлэхэд НИЙТМЙН ТЭЭВЭРТ бүхэл бүтэн ХУЛГАЙЧ НАРЫН АРМИ ажиллаж байна ХАРИН МАНАЙ ИРГЭД ӨНДӨР УХАМСАРТАЙ БҮГД МӨНГӨӨ ТӨЛӨӨД Л ЗОРЧИЖ БАЙНА. Мөнгөө төлөөд байгаа ЗОРЧИГЧЫГ БУРУУТГАХ. нь буруу УЛСЫН ОРЛОГЫГ КАРМААЛААД ХУЛГАЙЛААД БАЙГАА ЖОЛООЧ ХУЛГАЙЧДАА арга хэмжээ авахаас эхэл Хуогайч нарт ХАТУУХАН ХАРИУЦЛАГА ТООЦ ЭРҮҮ ҮҮСГЭ

зочин [103.10.22.105] 2020-09-25 03:24:24

санал хэлхэд нийтийн тэврээр зорчигчид 10 ,20 30 хоног болон түүнээс дээш зорчих эрх худалдан авч зорчдог болбол аль аль талдаа болох зөв гарц. дандаа үнэ төлбөргүй хэрэглээ санаачилдгаа больцгооё улс сөхөрнө. хүнсний талоны хавтгайрсан дэмжлэг, түлшний үнэгүй олголт , аливаа буяны сангуудын дэмжлэг энэ бүхэн монгол хүнийг мал болгож мөхөлд ойртуулж байна. ажил хийх сонирхолтой хүн алга болж.

Зочин [150.129.143.95] 2020-09-25 14:04:53

Unen unen. Ajliin zar tabiad hun irdrggui. Hotoor neg ajilgui hun. Ajild orj amjaagui tsalin nehne. Tsalin buusnii margaash mungu zeel uridchilgaa avii gene. Unen hachin himuus. Ajil ssinnsuraagui zaagaad uguhuur uuduus eserguutsene .

Зочин [202.55.188.41] 2020-09-25 03:21:22

teneg yim bichihee boli harin ch eldev hongololt unegui yavdagaa bolivol taarna hiih ajilgui unegui unemlehtei baahan humuus teneed l arhidaad l hogshin nertei arhi uuh gej tendeg humuus uneheer ih shuu zahaas dandaa l hogshin arhichid suuna tend tsuglaad uuna

зочин [103.10.22.105] 2020-09-25 03:12:21

жолооч нар гар дээрээ мөнгө авч байх сонирхол их .энэ нь манай монголчуудын өнөөгийн нийтлэг төрх . өгч байгаа нь уг нь төлөх төлбөрөө улсын сандаа төлөөд явбал хөгжил дэвшил үйлчилгээд ахиц гарна. жолооч ээлжээс буухдаа доод талдаа 30000 гаруй төгрөг өвөртлөөд бууж байгаа. тэд нийтийн тээвэр сөхрөөд эхэлвэл шууд л цалингаа голж ажил хаяж аягладаг байлаа шүү дээ .зарим нь буудлаас гар дээрээ мөнгө авч байж л хөдөлдөг зуршилтай.

Zochin [202.179.25.64] 2020-09-25 03:11:51

Tolgoitoos taivan shar hurtel barag joolooch 10,000 tugrugtei bolj baisan jolooch

Зочин [46.135.30.14] 2020-09-26 06:03:08

Нэг ч гэсэн монгол ажилчны амьдрал сайжраг яахав

Зочин [202.179.27.15] 2020-09-25 04:55:12

ХОНШООРТОЙ Л БАЙНА ШД

Зочин [66.181.189.9] 2020-09-25 03:10:33

Энэ шинжлэх ухааны академийг татан буулга. Улс орны хөгжилд ямарч нэмэргүй.

Зочин [103.26.195.82] 2020-09-25 03:05:48

avtobusnuud n daanch muu.olon ungiin end tendees gologdson buh ymnuud......mungugui bolgovol yvah unaa oldohgui bailgui de.hynalt gej baihgui.

Зочин [49.0.170.94] 2020-09-25 03:05:05

bitgii teneg yim bicheed bai.An urai yiu

зочин [202.131.227.51] 2020-09-25 02:55:19

тэр хөгжсөн япон солонгосд мөнгө карт зэоэг л үйлчилдэг ш дэ

Зочин [202.9.46.139] 2020-09-25 02:53:10

Ард түмэн бол мөнгөөр зорчиж байгаа шүү.карттай картгүй гэдэг нь гэхээс биш. Автобусны жолооч нэхэл дагуул болж байгаа бэлнээр авдаг тэгээд тэр жолоочын карманд ордог нь туйлын харамсалтай шүү

баялаг бүтээгч [202.131.244.210] 2020-09-25 02:51:17

ажил хийж, татвар төлж яваа 20-50 насны хүмүүс л карттай мөнгөө төлдөг, би бол өдөр тутам нийтийн тээврээр зорчдог, тэр орж байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй мөн картаа дардаггүй хүмүүс, за тэгээд жолооч нар нь бидний мэтийн цэвэрхэн хувцасласан хүмүүсийг л угаасаа дарах нь тодорхой байхад л картаа дар гэнэ, нөгөө аймшгийн хүмүүс орж ирэхэд дуугарах чгүй нөгөөдүүл нь бүр зүгээр л явна, тэхээр юу гэх гээд байна гэхээр нэг бол бүгдийг нь төлдөг болго үгүй бол бүгдийг нь үнэгүй бөгөөд хүртээмжтэй болго

Зочин [202.9.46.219] 2020-09-25 02:49:55

Наад картын үйлчилгээ чинь хөгжилтэй соёлтой улс оронд тохирно. Монголд тохирохгүй.

Зочин [66.181.160.20] 2020-09-28 12:32:45

Joloochid buruu ogoh bas tvgjreliig arilgh gj eldew ym sedeh yh we. Ugaasaal 1r egneegeer jijig tereg oruulahgvi zowhon awtobusl ywdag awtobus 1ees oor egneervv orohgvi bwal tvgreld ard irged bid nar tvgjreld gatsahgvishvvdee.

Зочин [122.201.24.46] 2020-09-25 03:45:03

Манайх хөгжилгүй соёлгүйдээ яачаад байгаан? Харин ч нийтийн тээврийн үйлчилгээ аятайхан болоод байгаа. Мөнгөгүй зорчдог, халтар заваан хүн бараг байхгүй болсон. Хүмүүс ухамсраа жаахан дээшлүүлэх хэрэгтэй дээ.


89 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
89 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.