Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нийслэл

“КОРПОРЕЙТ” ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Прокурорын байгууллагын 90, Тээврийн прокурорын газрын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Зам тээврийн осол, хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99195325

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын үндэсний кино хорооноос “Монголын кино урлаг - 2020” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99990101, 91997062

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨВ БАЙР

11:00 цагт: Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал, тээвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Утас: 88060109, 70070021

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:00 цагт: Түлэнхийн төв эмнэлгийн С блокын газар дээр 12 давхар хувийн орон сууц барьж байгааг эсэргүүцэж "Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-аас жагсаал хийж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Гашуунсухайтын тээвэрчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

12:00 цагт: Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын 58 дахь тоглолтын улирлын нээлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 99024933

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

14:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас алтан медаль авсан А.Нямдаваа болон математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж, алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхдүүдийг хүлээн авч, уулзана. Утас: 94999598


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.