Жаргаж үхлээ, 92 хувь уралдааны дүн гарчээ

Aдмин / Нийслэл

"Хотын нүд" ТББ-аас иргэдийн өдөр тутмын амьдралыг хөндсөн фото, лайв бүтээлийн уралдаан зарлаж, шилдгүүдээ тодруулжээ.

Уг уралдааны талаар дээрх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан “Хотын удирдлага гэх хүмүүст хэлэхэд 92 хувийн аз жаргал хаана байгаа талаар энэхүү уралдааны контентоос харж болно. Тодруулбал иргэдийн амьдрал ахуй өнөөдөр ямар түвшинд байгааг, мөн хот хоёр хуваагдсан байгаа нь уралдаанд оролцсон уран бүтээлчдийн гэрэл зураг, контентоос харагдана. Уралдаанаар иргэдийн ахуй амьдрал, хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчин нөхцөл хот байна уу үгүй юу гэдгийг хөндсөн. Ирсэн бүтээлүүдийн дийлэнх нь хүүхдийн аюулгүй байдал, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны асуудлыг дэвшүүлсэн байлаа. Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Гэхдээ бидэнд аль нам эвсэл ялах нь чухал биш. Бидэнд эрүүл, аюулгүй орчин, нөхцөл хэрэгтэй байна" гэв.

Уралдааны гурван төрөлд нийт 224 бүтээл ирсэн бөгөөд үүнээс 16 шилдэг бүтээлийг тодруулжээ.

Видео контент төрөлд:

  • Гран при шагналд оролцогч Г.Бямбахүү-н "Аз жаргалтай Улаанбаатарын Иргэдийн Сүлд дуу"
  • Тэргүүн байр оролцогч П.Уранбилэг-н "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар"
  • Дэд байр оролцогч Uchiha багийн - цуврал бүтээл болон Happy UB багийн цуврал бүтээл
  • Тусгай байр ороцогч Г.Тулга "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана"
  • Тусгай байрт оролцогч Н.Мэндбилэг-н "Аз жаргалтай хотоор алхав"

Live төрөлд:

  • А.Ундрах
  • С.Алтантуяа болон Залуу ээжүүд
  • П.Уранбилэг
  • Э.Хандсүрэн
  • Uchiha баг

Фото контент төрөлд:

  • Б.Инжинааш Хотын төрх
  • А.Чимэдцэрэн "Жаргалтай хот нэг иймэрхүү..." болон Х.Буянтогтох "Хүүхдэд ээлтэй хот..."
  • Түмэндэлгэр-Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ болон
  • Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай" болон Б.Юмжирдулам "1 хот дах 2 ертөнц"
  • Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх"


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.184] 2020-09-30 15:49:57

uhsen atsniihan jargaltai hot be omhii baas unertsen tugjeend odriig barsan irged n sogtuu golduu yg dainii talbar shig odor bolgon osol abaar huchirhiileld abtsan hot bolj dee irgediin ihenh n ajilgui orloggui ajliin bair bhgui mongol

ЗОЧИН [124.158.95.14] 2020-09-30 15:00:52

МАН-ЫХАН АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАРТ 92%-ИЙН ХАНАМЖТАЙГААР ЖАРГАЖ БАЙХ ШИГ БАЙНА. АРГАГҮЙ Ш ТЭЭ, БАРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ ЁСТОЙ БОЛГОНЫГ НЬ ЗАМААС НЬ ТУУНА, ИДНЭ,ЦУСАЛНА, 92% ГЭДСЭЭ ДҮҮРГЭСЭН ЮМ ЧИНЬ УДАХГҮЙ 100% БОЛОХООР ГЭДЭС НЬ ХАГАРЧ ТЭСЭРНЭ ДЭЭ, БҮҮР ӨЛӨН ГЭХЭД АРАЙ Л ДЭНДҮҮ, БҮҮР УОК-Д ӨГСӨН ХАНДИВЫН МӨНГИЙГ ХҮРТЭЛ ХУСЧИХААД ДАНСАНДАА ОРСОНЫГ Ч МЭДЭЭГҮЙ "МЭДЭХГҮЙ" ГЭЭД ЯВЖ БАЙГАА ХОТЫН УДИРДЛАГУУД НЭЭРЭЭ Л ДЭНДҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ ЮМАА???

Зочин [202.9.46.33] 2020-09-30 14:57:26

Ulaanbaatar vnen saihan bolsonyg songino hairhan dvvrgiin baidlaar harlaa ene dvvregt dagbyn hvshvvg tershabar dundgold bosgomoor

зочин [59.153.113.49] 2020-09-30 14:55:22

дархан,эрдэнэт,уб,налайх,багануурыг холбосон дэд бүтэцийг бий болгосон цагт тэр аз жаргалтай хотууд чини бий болдог юм бгаа биз.одоо бгаа төмөр зам,авто замын дагуу шинэ,шинэ сууршилын бүс бий болгож метроо болон бусад дэд бүтэцээ хийж хотыг эрдэнэт,багануур хүртэл тэлэхыг хөгжил гэдэг юм.хотын хонхорт 1,600,0 чихчихээд аз жаргалтай хотыг нэхэх ямар ч үндэслэл алга даа.

Зочин [202.9.46.212] 2020-09-30 11:50:36

хамгийн үнэт зүйл бол эх орон газар нутаг гэр бүл элэг бүтэн байх явдал юм. Тэр мөнгө эд материал бол юу ч биш.

Зочин [172.56.42.151] 2020-09-30 12:54:10

Za shaana biz


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.