Түгжрэл бол агуу бүтээн байгуулалт мөн!

Aдмин / Нийгэм

Уржигдар хотоороо зам дээр хонох шахлаа. Тэгээд тэр муу түгжрэлийг газар доогуур ортол муулж, зүхэцгээв.

Угтаа түгжрэл хэдэн жилийн өмнөөс бий болсон. Харин өнөөдөр бүр нэг төгсрөөд, бүтээн байгуулалтын түвшинд очсон нь энэ.

Аливаа бүтээн байгуулалт хүний ухаан, гараар босдог. Түгжрэл тэр л жаягаар бий болсон эд.

Ер нь бол юмыг өөдрөгөөр харах хэрэгтэй.

Хөршийн холбоо ч устсан өнөөгийн нийгэмд хотын иргэдийг түгжрэл л хэдэн зуу, мянгаар нь нэг дор олон цагийн турш зам дээр цуглуулж чадаж байна. Ингэж өөр хэн ч чадахгүй.

Тэгэхээр түгжрэл бол агуу бүтээн байгуулалт болж таарна. Энэ бүтээн байгуулалтад хамгийн их гар бие оролцсон хүмүүс бол үе үеийн Улаанбаатар хотын захирагч, Газрын албаны дарга, Хот төлөвлөлтийн дарга нар мөн.

Тэд хэдхэн жилийн дотор монгол гэрийн хэлбэр бүхий архитектурын шийдэлтэй Улаанбаатарыг завсаргүй шавж шамбааралдсан арлын суурин шиг болгож чадсан юм. Тэдний бодлого, стратегийн үр дүн нь энэ.

Тиймээс тэдгээр дарга нарт хотын иргэдийн өмнөөс талархал илэрхийлэх хэрэгтэй.

Бас сүүлийн гучаад жилд Монголыг засагласан намууд, тэдний Засгийн газруудад баярлах хэрэгтэй.

Монголыг дэлхийн төмрийн хаягдлын цэг болтол нь автомашины импортыг хяналтгүй цэцэглүүлж чадсан. Хэзээ нэг цагт бид тэр их төмрийг боловсруулж, Toyota, Nissan-тай зэрэгцэх автомашины монгол брэндийг бүтээх ч юм бил үү. Онгоц ч хийж болно шүү дээ.

Түүнчлэн түгжрэлийн хамгийн том бүтээн байгуулагч нь бид өөрсдөө юм. Учир нь бид нар бүгдээрээ түгжрэлд дуртай. Ямар нэгэн аргаар түгжрэх л хэрэгтэй гэж үздэг.

Хэн нэгэн жолооч эгнээ байр солих гээд дохио өгвөл яагаад ч оруулахгүй. Тэр зам бол миний л явах зам. Өмнүүрээ оруулахын оронд сайхан гацаад зогссон нь дээр.

Ингээд оруулахгүй болохоор гэнэт шахаад дайрна. Яг тэр үед нь хаазаа гишгээд наалдаад авах нь бүр сайхан. Тэгээд л сайхан түгжирцгээнэ.

Ганцхан би л тэр зам дээрх бүх машиныг түгжрэлд хийнэ. Сайхан түгжчихээд нөгөөх жолоочтой хэрэлдэнгээ арагшаа хар даа. Арми жагсаачихсан юм шиг л аятай сэтгэгдэл төрнө. Гайхамшигтай биш гэж үү. Үүнийг л бүтээн байгуулалт гээд байгаа юм.

Ингээд Хотын дарга нартайгаа нийлж байгаад түгжрэл гэдэг бүтээн байгуулалтын ард гарсан иргэний нэг нь би мөнөөс мөн.

Түгжрэл бас улс төрийн ашиг тус ихтэй. Орон нутгийн сонгууль эхэлчихлээ. Хотын даргын орлогч залуу цав цагаан гар дээрээ хав хар шахмал түлш хэдийг тавьчихаад “...Утааг чадсан, түгжээг тайлна” гэж сонгуулийн уриа хийж байна. Тэр лав сонгогдоно. Түгжрэл бол Хотын дарга нарт хэзээнээс ашиг тусаа өгч ирсний баталгаа энэ.

Нэгэнт машин байтугай хүний бөгс эргэх зай багатай болсон хотын зам талбайн түгжрэлийг одоо хэн ч устгаж чадахгүй. Түгжрэл ийм л бат бөх бүтээн байгуулалт болсон.

Одоо түгжрэлээсээ хагацаж болох диктатурны хэдхэн арга байж болох юм. Монгол хүн цаас хоёрын тавилан адилхан. Чичихээс нааш чих нь зөөлрөхгүй, цоорохгүй.

Тийм болохоор Орон нутгийн сонгуулийн дараа хувийн машинаараа хүн “зөөх”-өө болих, бүх өдөр тэгш сондгойгоороо ээлжилж хөдөлгөөнд оролцох, 10 жилээс дээш насжилттай автомашинуудаа устгалд оруулах, буруу рультэй автомашинаа бас хогийн цэг дээр хаях, бүр болохгүй бол нэг өдөр эрэгтэй жолооч нар, дараа өдөр нь эмэгтэйчүүд хөдөлгөөнд оролцох гэсэн аргууд дарга нарын түвшинд яригджээ.

Замын цагдаа, Хотын удирдлагууд баахан ийм санаа ярьж, түгжрэлээ хэрхэхийг ойлгохоо болиод Зам тээврийн яамнаасаа бодлогын тусламж хүсчихээд байна.

Харин одоо онгоц, метро хоёр л түгжрэлийн дээгүүр биднийг нисгэж чадна. Аль эсвэл та бид тархиндаа бүтээсэн түгжрэлээ устгах хэрэгтэй. Эр эмгүй, том багагүй хотын соёлд дахин суралцана гэсэн үг. Харин сонгуулийн амлалт болоод байгаачлан “..Түгжээг тайлна” гэвэл гонжийнжоо. Өмнөх дарга нарынхаа бүтээсэн цементэн ширэнгийг нураах уу. Үгүй. Ийм л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2020-10-05 03:20:02

Түгжирэл монголын олон онгироо жолооч нарыг замын ослоос хамгаалж ирлээ шүү дээ. Дандаа муу юм гэж юу байх билээ дээ.

Зочин [103.9.88.162] 2020-10-05 00:38:35

МИЕЭГИЙН ЭНХБОЛД ХӨДӨӨНИЙХНИЙГ ОРУУЛЖ ИРСНЭЭО Л ТҮГЖРЭЛ ЭХЭЛСЭН

irgen [183.177.98.26] 2020-10-03 02:09:59

Tugjrel tani ger buldee, ur huuhduuddee zartsuulah tsagiig shuud hulgailj bna. Ta udurt dor hayaj 2 tsag tugjreld gatsdag gej uzvel sard 60 tsag, jild 30 honog buyu 1 sariig zam deer ur ashiggui unguruulj bna. Zun ta unadag dugui unaval ene tsagiig gertee ur ashigtai unguruulj chadna. Ingesneer ta hudulguunii dutagdald orohgui eruul argaar turj bno.

Зочин [103.229.120.1] 2020-10-02 20:56:34

ХҮН нам бол Элбэгдоржийн нам

Зочин [66.181.182.201] 2020-10-02 20:36:25

За за хошного битгий долоо зууны мэдээ минь, өөрийнхөөрөө бай

зочин [64.119.16.15] 2020-10-02 12:33:56

яачаад байгаан бэ түгжрэлдээд ч хамаагүй машинаараа явж байвал болоо шдээ. Хэн тэр лаларын автобусанд чичилдээд үмхий үнэр үнэртээд явж байдаг юм. Машинаа унах ч болно. 6 цаг түгжирсэн ч хамаа алга.

zochin [202.9.46.123] 2020-10-02 09:37:38

khulgaich nar turiig udirdaj b.khad argagui uym daa...

Irgen [183.177.98.26] 2020-10-02 09:23:29

Tugjrel bol hotiin udirdlaguudiin bodloggui yavj irsenii gai. Mashinii exportod ontsgoi shalguur tavij 10 jilees deesh nasjilttai mashin hileer nevtruulehgui bolgoh. Mongol Uls solongos japan Oros mashinii hogiin tseg bish. Mun zamiin hudulguund 20-25 jilees deesh nasjilttai mashin yavuulahgui erh zuin orchinng burduulj mashinii segiig hayagdal tumurt tushaah nuhtsliig burduuleh. Dugaariin hyazgaarlalt bol ail buriig 2-3 mashintai bolgoh hushuureg bolson. Mashini dugaar olgoltod tavih hyanaltiig changatgah. Tuhain irgen haanahiin hariyalaltai bna ter aimgiin nomeriig ugdug bh. Huduugiin mashinii tal huvi ni hotiin nomer avch zamiin hudulguuniig nyagtruulj bna. Huduugiin bayachuud malchid hot ruu hyanaltiin postoor tatvargui oroh gej hotiin aziin dugaar avch nutagtaa bayarhaj bna. Ulaanbaatar hotiin teevriin heregsliin jiliin tatvariig nemj huduugiin mashinuudiig shahaj gargah heregtei.

Зочин [59.153.115.61] 2020-10-02 04:35:26

ymar ch shaardlagagui gazar mashin undag tanidag humuus bnaa heleed nemer algaaa uhamsar er alga daaa.

mashintai mortloo unadaggui yavgan yavdag,bas mashingui ger buliig uramshuulah heregtei [66.181.180.137] 2020-10-02 04:15:15

avilgagchid nogoo 470,570, LAND-200 taigaa PRIUS-10,20 30 tai zug aimaar unetei 30-40 sayiin 9911....8811....utasaa uhaad,,20-30 sayiin aziin dugaartai mashintaigaa nam tugjrej baina daa,ed nar oosdoo l iim baidald hurgesen Odoo tugrelees garah neg l arga baina .Ene bol yaj iij baigaad TORiin 3 ondorlog gegchiin neg boloh hergetei

过敏 [192.82.70.164] 2020-10-02 03:41:57

写得很好,赛车是蒙古发展的一个标志啊!

Zochin [103.26.195.76] 2020-10-02 03:40:24

hotod olon jiliin tursh bulhaitai gazrin zuvshuurul zarj bayjsan dargantsruudin buhel buten armi garin usegtdigee arhivt chin bii. M. Enhboldig yum buhend haalt bolgohguigeer busad luivarchdig il tod zarlaj hariutslaga huleelge

Зочин [202.55.188.35] 2020-10-02 03:38:58

шилжилт хөдөлгөөнийг ямар хорон санаатай далд гар чөлөөтэй болгочих воо.бас зүгээр байсан хотуудыг аймаг сум болгож доош нь хийчихлээр аргагүй ш дээ.

хотын иргэн [202.70.34.114] 2020-10-02 03:29:18

1990 оноос хойшх 30 жилд 26-д нь МАН нийслэлд засагласан юм,ахиц хөгжил гаргаагүй .харин АН засагласан 4 жилд түгжээг мулталж л бсн юм даа.............Иймээс АН даа саналаа өгч сонгоё дооо

Зочин [66.181.185.113] 2020-10-02 03:26:44

gazar doorhi metroo l heregtei yma

Зочин [202.179.24.180] 2020-10-02 03:25:49

М.Энхболд тэргүүтэй авилгач, газрын наймаачин нарыг олны өмнө шүүж, хатуу ял өгч бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй... Үр хүүхэдийг нь 3 үеэр төрд бүү ойртуул....

Зочин [64.119.24.233] 2020-10-02 07:03:54

Элбэгдорж новшийн гай барцад дэмийрэл хошгироо хулгай авилга маш их нѳлѳѳ үзүүлсэндээ

1 [202.131.227.51] 2020-10-02 03:24:18

түгжрэл бол асар их төмрийн хаягдал юм

Зочин [59.153.84.126] 2020-10-02 03:20:59

Одоо татвар нэмэх, тэгш сондгойгоор нь өнжөөд нэг өдөр явж байхаа зохицуулах шаардлагатай бна.

Зочин [122.201.19.99] 2020-10-02 03:03:51

Ерөнхийлөгч Ерөнхий сайд УИХ-дарга 3-ыг түгжрээнд явуулья Дуут дохио ашиглахгүй

Зочин [202.126.90.57] 2020-10-02 02:47:31

хотоо чөлөөл нийслэлээс зайлцгаая өөр юу ч хэрэггүй!!! Бөөгнөрөх тусам байгалийн гамшигт өртөнө шүү!!! Төлөвлөлтгүй замбараагүй хотыг ард огт хийгээгүй шүү!!!

Зочин [122.201.24.143] 2020-10-02 03:00:36

Ардчилалын гавьяагаар бий болсон Агуу их бүтээн байгуулалт яах аргагүй мөн энэ түгжрэл. Монголын Ардчилал зөвхөн зам дээр бус бидний тархинд, бидний ирээдүйд агуу том түгжрэлийг цогцлоосоор байна. Ура

Зочин [103.229.120.169] 2020-10-02 02:42:12

ODOO AUGAA TUGJEEG BII BOLGOSON DARGA NARTAA ,,ERHEM TUGJRUULEGCH ,, tsol diplom mungun shagnalaar shagnaj batalgaajuulay

Зочин [202.55.188.35] 2020-10-02 02:11:17

гэр гэртээ харих цаг болжээ хөдөөнийхэн минь

Зочин [203.98.76.9] 2020-10-02 02:10:27

Уржигдарын түгжрэл бол санаатайгаар хийсэн залхаан цээрлүүлэлт ийм залхаан цээрлүүлэлт хийж байгаад хамгийн муу шийдлийн талаар шийдвэр гаргадаг олон улсын жишгийг ашиглана гэж би харж байна. Ийм биш бол бусад үед яагаад тэгж "0" зогсолт хийхгүй байгаа юм. Хотоос гарах хөдөлгөөнийг л чөлөөтэй болгоод байвал хот дотор явах машин цөөрөөд байна биз дээ. Энэ бол хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой асуудал.

Мистер [66.181.161.29] 2020-10-02 02:10:22

Дугуй уна , явган яв ! Гэвч дугуй унах зам алгаа , явган тайван алхах зам алгаа !! Одоо яах вэ ?

Зочин [150.129.143.233] 2020-10-02 02:50:52

Яг үнэн. Хаана байна тэр 98% аз жаргалтай байгаа нийслэл?

Mgl [122.201.22.249] 2020-10-02 02:05:37

Bugd l tugjirch bna gej gomdollodog bolovch ted nariin 1 ch gesen haraal idsen ugzguu hudulguud alhaj uzeegui. Hohi chini zaa yu. Haraal idesen mashindaa mashiniihaa ugaaraar amisgalaad targalaad zurh sudasnii uvchihduu nervegdeed stressdeed gatsaad suuj bai. You deserve it. Joohon ch gesen alhaj sur. Chamaas yum unachihgui. Harin ch alhaj yavsnaaraa eruiljine.

Moligo [202.9.46.243] 2020-10-02 01:52:29

Mongol oron delhiin hvgjliin zandeer tvgjreld orjtag zogsjee. Aguu ih popchiddoo talarhaad dahin dahin bas dahin songotsgoo bid bvhnii abral bol ter mvn .ura urai.

ИРГЭН [202.180.220.172] 2020-10-02 01:50:49

ӨЧИГДӨР Л ГЭХЭД САНААТАЙГААР УУЛЗВАРААР ТҮРГЭН ГАРАХГҮЙ ЗОРИУД МАШИНТАЙГАА ЗОГСООД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙСАН ШҮҮ. МӨН ЗАМЫН 2 ТАЛД НЭГ ДОР 2 ПОРТЕР ЗОГСООД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ ЭХЭЛЖ БАЙСАН. ЦАГДАА НАР САЙН ХЯНАХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДАА НАР БАЙХГҮЙ БАЙСАН. ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР ЯВДАГ БАЙСАН ЗАМЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ЭХЛЭЭД САНААТАЙГААР МАШИНЫ ТҮГЖРЭЛИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Зочин [103.212.118.212] 2020-10-02 01:46:55

Ухаан муутай ноёд энэ асуудлыг шийдэж чадахгүй бол бусад улсын туршлагыг авах хэрэгтэй.

Зочин [103.80.210.183] 2020-10-02 01:24:11

монгол улсын үе үеийн ЕРӨНХИЙ АРХИЧИД энэ буурай хөгжлийг бий болгожээ. Үргэлж согтуу ажилдаа гэртээ ирдэг очдог байсан цэлмэг АРхичин, УБ хотыг тосгон суурингийн хэмжээнд аваачжээ.

ЗОЧИН [202.126.89.186] 2020-10-02 01:21:43

ЯГ ОНОЖ ХЭЛЖ ҮҮНД МИЕЭГОМБЫН ХҮҮ ЭНХБОЛД ГЭГЧ АВИЛАГАЧ ЭТГЭЭД МӨН Ч ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БААТАРЛАГ ҮЙЛС БҮТЭЭСЭН ДЭЭ

Зочин [103.57.92.165] 2020-10-02 00:41:54

Маш зөв бичсэн бна

Зочин [172.58.207.81] 2020-10-02 00:24:44

Энэ бичсэн нөхөр хэн бэ? Үе үеийн дарга нарыг өдсөн байна.


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.