Ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан “Ажлын хэсэг” Булган аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд “Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.