Архангай аймагт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 226 тарвага хураан авч устгажээ

Aдмин / Орон нутаг

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 6 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 5-аас эхлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд хамтран хөдөлгөөнт эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар энэ хугацаанд Увс, Завхан аймгийн чиглэлийн нийтийн тээврийн автобус, Тариат, Хангай, Цахир, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумын 23 холбогдогчоос 226 тарвага, түүний бүтээгдэхүүнийг хураан авч, лабораторийн шинжилгээ хийж, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, холбогдогч нарыг байлцуулан халдвар хамгаалал биоаюулгүй ажиллагааны зааврыг баримтлан устгалаа. Тарвага, тарваганы мах тээвэрлэж явсан иргдэд 70 гаруй сая төгрөгний торгууль нөхөн төлбөр оногдуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [172.58.139.224] 2020-10-02 13:55:00

Mongolchiud iim olhiogui teneg humuus yum uu sda

Зочин [103.80.210.183] 2020-10-02 08:25:47

устгаагүй байлгүй. хуваан авч хүртчихлэг биз дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.