Отроор өвөлжүүлж, хаваржуулах 8.3 сая толгой мал байна
Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна.Улсын тусгай хамгаалалттай,, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын есөн отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг нэгтгэжээ.
Тооцооллоор нийт 16426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах төлөвлөгөөтэй байна.Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймагт бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, Засгийн газрын дээрх тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгчээ.
Манай орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 56 хувьд “сайн”, 31 хувьд “дунд”, 13 хувьд “харьцангуй муу” гэсэн үнэлгээтэй гарсан байна.Энэ зун нийт нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу, харин Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх, Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон. Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд хүрэлцээтэй, 25 хувьд 1-3 дахин, 6.1 хувьд 3-5 дахин, 18.3 хувьд таваас дээш хувь хэтэрсэн байна.
ТӨВ СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА
Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийн шугам, сүлжээ гэмтэлтэй, засвар үйлчилгээ дуусаагүй байгаа тул халаалт залгалт 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Боловсролын салбарын хувьд 36 сургууль, 27 цэцэрлэг, 10 дотуур байр, орон нутагт гурав гээд нийт 73 их засварын ажлыг 20.6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол 8.6 тэрбум төгрөгийн 27 их засварын ажил үргэлжлэн хийж байна.Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 12.8 тэрбум төгрөгийн 57 ажлыг хийж гүйцэтгэжээ. 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн гурван дүүргийн эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн харьяа долоон байгууллагын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 92.3 хувьтай байна.
Сэтгэгдэл
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:42:36
<a href="https://t.me/filmfilmfilmes/9">Филомена</a>
Aberttib [195.2.67.223] 2022-03-04 23:32:08
скільки триватиме війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна</a> скільки буде тривати війна в україні
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:26:51
AwYIzl http://pills2sale.com/ levitra nizagara
Иргэн [66.181.161.124] 2020-10-05 09:54:59
Хөрзөн түлээд болж л байна.сэтгэл диктатуур хариуцлага 3 монголд дутаад байна.
Зочин [202.9.46.36] 2020-10-05 09:27:12
Хөдөөний нэг малчин малынхаа аргалыг түүн хураан авч түлшээ болгож байна. Энэ нь ойн модоо шатааахгүй гэсэн ухаалаг арга юм. Бусад малчид энэ малчнаас үлгэр жишээ авч малынхаа аргалыг хураан авч гэрийнхээ түлшинд хэрэглэж байх шаардлагатай