УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллалаа

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 10-р сарын 3-ны өдөр Завхан аймагт ажиллав. Тэрээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхитай төрийн албыг төлөвшүүлэх, эрс шинэчлэл хийж, улсаа хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой ажиллахыг уриаллаа.

Дагалдан яваа хүмүүсийн хамт аймагт хэрэгжиж буй “Хаус хотхон”, “Гудамж” төсөл, “XXI зуун” жишиг хорооллын дэд бүтцийн ажил, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Жавхлант” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажил зэрэгтэй танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж, байр сууриа илэрхийлэн, тавьсан асуултад нь хариуллаа.

Завхан аймгийн төв хөгжлийн хувьд бусад аймгаасаа хоцрогдонгуй байгаагийн нэг гол шалтгаан нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй явж ирсэнтэй холбоотой бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилгаар уг төлөвлөгөөг 2019 онд боловсруулж, Засгийн газарт өргөн барьснаар өнгөрсөн сард батлагджээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүтээн байгуулалт өрнүүлж, аймаг орныхоо өнгө төрх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм. Одоо аймаг байтугай сумд төлөвлөлтөөр хөгжиж байна. Аймгийн төвүүд төлөвлөлтөө зөв хийж, түүндээ тохирсон инженерийн шугам сүлжээг барьж байгуулж байж бүтээн байгуулалт хийх ёстой. Төлөвлөлтгүй, шугам сүлжээгээ цэгцлээгүй бол хэчнээн хөрөнгө зараад нэмэргүй” гэдгийг онцоллоо.

Аймгийн төв Улиастай сум Монгол Улсын хамгийн эртний түүхтэй хотуудын нэг бөгөөд хоёр голын дунд оршдог, газар нутаг багатай, хөрсний усны түвшин өндөр зэрэг нь тодорхой бэрхшээл учруулдаг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ажлын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг газар дээр нь эцэслэн шийдвэрлэлээ.

1. Аймгийн төв болон Тэлмэн суманд услалтын хоёр системийг засан сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, тариаланчдад сургалт явуулах;

2. 64.000 тонн мах экспортлох;

3. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 11-р сард багтаан нээх;

4. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор хангах;

5. Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгийг 11-р сард багтаан диализийн аппараттай болгох;

6. Улиастай сумын гэр хорооллын 3400 өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг үнэгүй болгох;

7. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2021 онд багтаан 2 дахин нэмэгдүүлж, шинэчлэх;

8. Инженерийн шугам сүлжээний зураг хийх 400 сая төгрөгийн 6 арга хэмжээг ирэх оны төсөвт суулгах;

9. Нисэх онгоцоор зорчих иргэдийн тийзний үнийг хямдруулах зэрэг юм.

УИХ-ын даргыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Г.Өнөрбаяр, С.Батболд нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.204] 2020-10-05 14:28:32

Monhbaatar gej avilgachin sugnii us unen dup gar yaj said hiideg yum bgaan

Зочин [202.55.188.45] 2020-10-05 06:05:59

Энэ гахайгаар заалгах ч юу байхав дээ. Завханчууд тэгэж аргаа ядаад байгаамуу? Банк дампууруулагч, хадгаламж зээлийн хоршоог тоногч, казиночин баагийгаар заалгахгүйгээр энд чинь уг нь оюуны төвлөрөл байдаг гээ биз дээ? Завханыхан бусад аймгаас хоцорч байгаа бол харин ч сайн маш давуу тал байна гэсэн үг. Ер нь энэ аймгаас 2 ч ерөнхийлөгч гараад олигтой бүтээн байгуулалт нутагтаа өрнүүлж чадаагүй. Муу. Гэхдээ гэгээлэг талаас нь харъя. Харин ч эсрэгээрээ Завханыхан халхчууд болоод тэр юмуу адаглаад Увс, Ховдынхон шиг өлөнтөөд байдаггүй юм биш үү? Хүрд эргүүлэх боломж олдоход үхэх гэж байгаа юм шиг чихэлдэн дайраагүй, айн? Энэ чинь явж явж маш том боломж, нөөц бололцоо шүү хөөе, тэгэж ярьвал. Ядаж л энэ гахайн дэргэд хэлэх үгтэй байх бололцоо байна. Завханыхан өнгөрсөн хугацаанд ардчиллыг дэмжиж намирснаараа жаахан гадуурхагдсан байж болно. Хамгийн гол нь өлөн зангүй байна гэдэг маш их дэвшил. Өлөн зангүй байхыг тайлбарлавал юу гэмээр юм бэ дээ. Хүрд эргүүлэх боломж олдоход үхэлдэж дайрахг

Зочин [202.55.188.45] 2020-10-05 06:26:13

үй байх. Өөрөө юу ч мэдэхгүй бол мэддэг чаддаг өөр бусдаас асуух. Боломж олдсон дээр нь гэсэн шиг үхэлдэн дайрахгүйгээр бусдын жишгийг харах. хожим хойчоо бодох, нэр төрөө бодох гэх мэт илүү ухамсрын талдаа мэдрэмж юмуу даа. Товчхондоо өлөн биш байна гэдэг асар ухамсартай байгаагийн илрэл юм. Одоо төрд үүрлэчихээд байгаа Увс, Ховд тэргүүтэн удирдлагууд, төрийн аппаратынхан нэлэнхүйдээ өлөн гахайнуудаар дүүрчихсэн. Жишээ нь энэ заавардаад яваа гахай боловсролтой боловч ухамсраар нойл заасан амитан. Бас л өлөн. Баянхонгорынхон нэг хэсэг өлөнтөж дайрах гээд одоохондоо ичсэн эмээсэн үү яасан жаахан пауз авсан. Нөгөө Билэгт гишүүн энэ тэр гээд өлөн авгайчуудыг сая сонгоогүй нь бас ичсэн эмээснийх байх. Угаасаа ч бөгс улаймаар авгай байсан даа. Мөнхийн үсгийн нэг өлөн авгай бий. Ерөнхийдөө сонгогчид нь тэднээсээ жаахан ичсэн бололтой. Өлөнгүүдэд нэг гэм бий. Үхэхээ мэдэхгүй дайрахдаа хожим хойчоо боддоггүйгээс хожим хэчнээн мандаад өнгөрсөн паянгаа арилгаж болдоггүй. Баттулгыг хар л даа. Ердийн нэг жишээ. Хууль бус наймаа, монгол хүүхнүүдийг Өмнөд Ази руу гаргаж биеийг нь үнэлүүлсэн, трилион гаруй төгрөгийг төрөөс дээрэмдсэн гээд. Одоо яаж тэр бүх фактыг арилгах вэ? Элбэгдоржийг хар. Хэдэн зуун сая долларыг хамаарал бүхий этгээдүүдтэйгээ угааж, Богд уулыг зарчихаад ичих ч үгүй байцаалтынхаа шатанд амиа аврах гэж монго бичиг энэ тэр гэж бусдыг хошгируулж ядаж явна. Хашгируулж ч юмуу, өөрийнх нь хэлснээр. Товчхондоо өлөнгүүдийн арми. Энэ арми улс орны удирдлагыг булаан эзлээд байгаа учраас улс маань дампуурах гэж байна. Энэ армийнхны балгаар адаглаад энэ нутгаас төрсөн Очирбат ерөнхийлөгч түүний багийнхны /одоо дийлэнх нь шоронд байгаа/ эхлүүлсэн гавьяат үйл хэрэг үр дүнгүй замхарч хэдхэн олигархуудын завшаан болохдоо тулж байна. Өлөн зан гэж ийм аймаар юм байгад юм байна. Өлөнгүүд болон тэдний хойчис өөрсдөө энэ аймаарынхаа үр дүнг үзэх үйлтэй. нэмэрт нь монголын ядарсан иргэд балгийг нь хамт үүрэлцэнэ. Муугийн гай олонд гэж энэ. Завханыханд иймэрхүү өлөн зангийн балгийг наах гэхээр бодьтой факт одоохондоо алга. Тиймдээ ч бялуунаас хоцорсон бололтой. Үүнийг нь миний бие муу биш харин ч сайн гэх гээд байна. Өлөнгүүдийн ард хоцорсны буруу гэж байхгүй. Тэдний араас явж байгаагаараа та нарт маш том боломж байна. Өлөнгүүдийн жишээг битгий дага. Хувь заяандаа үнэнчээрээ үлд. Төсвөөс битгий ахиухан хумслах гэж дайр. Гэхдээ хөгж. Хөгжихдөө бодит бололцоондоо тулгуурла. Танай аймаг хангай голчилсон газар нутагтай. Маш их боломж. Үйлдвэрлэл хөгжүүлэх, хуучин байсан ямар боломжууд байна. Түүнийгээ дайчил. Модоо хайрла. Тээр жил мод тооллогоор явж байхад зүрх зүсмээр баримтуудтай нүүр тулж байж билээ. Гол эх сурвалж нь Тосонцэнгэлийн модны үйлдвэр, тээр жилийн их түймэр байсан. Бас мэдээж нутгийн иргэдийн хулгайн мод бэлтгэл анхаарах асуудал мөн. Барилгын материалын үйлдвэрийг томоохон суурингуудад барьж болно. Усалгаатай тариаланг хэд хэдэн томоохон тал газар хөгжүүлж болно. Энэ нутгийн малын үүлдэр үндсэн монгол үүлдрээрээ байдаг. Малын мах нь амт чанартай. Халдварт өвчин бага гардаг. Гээд давуу тал багагүй байна. Хулгай зэлгий харьцангуй бага. Хүмүсийнх нь яс чанар тийм муу биш байдаг. Миний ажиглалтаар. Халхчуудын нэгдсэн хандлага болох залхуу назай байдлыг энэ нутгийнхнаас харж болно. Мэдээж оюуны өндөр нөөц бололцоотой. Залуусынхаа энэ болоцлоог ашиглахын тулд хоосон амбийц гаргаж өөртөө нэр ашиг, цол зэрэг овоолохын төлөө биш, гадагшаа явж сурах мэдэх, ажиллах, бизнес эрхлэх байдлаар дэмжвэл зүгээр. Гэх мэтээр заавал гахайгаар заалгахгүйгээр та нарт маш их бололцоо байна шүү. Гол нь битгий өлөн занд суралц. Энэ тал дээр өөрсдийнхөө чанарыг хадгал. Улс төр гэж их л нутаг орноороо талцаж өрсөлдвөл хамаг хүчээ тарамдаж дуусна даа. Улс төрч хэдхэн баагий нарыг үлдээгээд бусад нь олноороо хувийн хэвшил дагнаж хөгжихийг бодох хэрэгтэй. Төрөөс юу ч битгий хүлээ. Ялангуяа энэ гахай тэргүүтэн өлөнчүүдээс.

Zochin [202.9.40.131] 2020-10-05 04:12:13

Huwiaraa yawchaad MAN-garuudiin boognorol uusgej hooson zardal gargaj ard tumnii mongoor buu toglooch!

Зочин [66.181.161.101] 2020-10-05 03:35:43

Энэ одоо тэнд ацаа хийдэг байна?! Параламентын ажил тэнд байхгүй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.