Лабораторид ажилладаг хүмүүсийн ажлын тухай алаг булаг бодол

Aдмин / Нийгэм

Дэлхий даяар тарж хөл хорио, айдас хүйдэс, өвчлөл, үхэл хагацал дагуулсан энэ коронавирусын тахалтай улс орноороо тэмцэн байгаа үед уг тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч, сувилагч, лабораторийн ажилтнуудын ажлын нөхцөл байдлын талаар хөндөж бичмээр санагдаад болсонгүй.

Миний бие жирийн лабораторид 40 жил ажилласан хүний хувьд ийм онцгой нөхцөл байдалд ажиллаж, уг вирусийн халдварыг алдаа мадаггүй оношилж байгаа улсуудын ухаан, ур чадвар, дадлага туршлага, тэсвэр хатуужил зэргийг бахдан сайшаахын зэрэгцээ тэдний ажлын орчин нөхцөл, хэрэглэж, ашиглаж байгаа эм урвалж, багаж төхөөрөмжийг нь сонирхож, ирээдүйн хувь заяанд нь санаа зовох юм. Би эмч хүн биш учраас энд эмч нарын ажлын зовлон жаргалын нарийн ширийнийг нь бичиж чадахгүй орхисондоо хүлцэл өчье.

Би өөрөө лабораторид ажиллахдаа одоо болтол хамгаалалтын бээлий өмсөж дадаагүй хүн. Тэгэхэд эдгээр хүмүүс амьсгалын замын халдвараас хамгаалсан багтай, хамгаалах хувцастай бүхэл өдөржин ажиллаж байгааг нь бодохоор яаж тэсдэг юм болдоо гэж гайхаж байна. Дээр нь сэтгэлийн дарамт бас нэмэгдэнэ. Энэ халдвар манайд оношлоход амархан, өндөр хөгжилтөй оронд хэцүү байдаг эд биш шүү дээ. Хаана ч адилхан. Гэтэл манайхан оношилж чадахгүй, эсвэл гадаадаас авчирсан оношлуур нь найдвартай биш, сонгож чадаагүй эсвэл багаж төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байгаа гэх мэтийн тэнэмэл, золбин үг яриаг зарим телевиз, сошл ертөнцөөр цацаж байгаатай нэг биш удаа таарлаа. Тэр ч бүү хэл эмчилсэн гадаадын хүнд дархлаа тогтсон гэж худлаа ярьсан ч гэх шиг, ер нь хүмүүс халдвар авч өвдөөгүй ч юм шиг эрүүл хүний ухаан санаанд ормооргүй хачин юм бичсэн байх нь бас харагдах юм. Ийм үг ярианд гомдмоор ч юм шиг харамсмаар ч юм шиг. Тэгж ярих юм бол манайханд оношлуурын сайн мууг элбэгхэн шалгах мэдлэг боловсрол бий. Уг нь болдогсон бол Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр ч мөн Хавдар судлалын үндэсний төв дээр ч эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулмаар байгаа юм.

Түүнээс гадна мөнгө төгрөгтэй бол манай эрдэмтэн судлаачид өөрсдөө ч оношлуур хийчих чадвартай. Энэ нь эхнээсээ батлагдаж ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, ХӨСҮТ хамтран оношлуур хийж байгааг сонсоход тун таатай байнаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд томуу, томуу-төст өвчний тархвар судлал, вирүс судлалын тандалтыг зохион байгуулан хэрэгжүүлж, тахалт болон цар тахалт тархалтаас сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн арга хэмжээний үндэслэл, арга зүйг боловсруулахаас гадна мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Энэ том, жижиг хоёр төвийн ажилтанууд бүгдээрээ нийлээд энэ ажлыг өнөөдөр гардан хийж гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Эдгээр хүмүүсийн ажиллах нөхцөл бололцоог бүх талаар нь эрс дээшлүүлж өгөхийг хүсэж байна. Лабораторид ажиллаж байгаа хүмүүст сайн багаж төхөөрөмж, сайн урвалж бодис хэрэгтэйг ахин сануулмаар байна. Мөн дээр нь энэ хүмүүс маань бас халдвар авахгүй байгаасай гэж хүсэж байна. Төгсгөлд нь хэлэхэд сэтгэл санааг нь тайван байлгаасай билээ.

Тэр жил 2007 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар алт угаагчид хэсэг газрыг цианидаар бохирдуулсан юм билээ. Цагдаа, онцгойгийнхон оролцсон цианидыг саармагжуулах, цэвэрлэх ажилд мөн л манай хэдэн эрдэмтэн судлаачид оройлон оролцож цианидын бохирдолыг арилгах арга зүй боловсруулж, уг ажлыг гардан амжилттай хийж дуусгаад бохирдсон болон цэвэрлэсэн талбайн цианидын хэмжээг бас тодорхойлжээ. Гэтэл “нөгөө” л хүмүүс бохирдсон газрын цианидын хэмжээг үнэн зөв тодорхойлсон, харин цэвэрлэсэн газрын цианидын хэмжээг буруу тодорхойлсон гээд бөөн юм болоод байсныг одоо зарим хүн санаж байгаа байхаа. Гэхдээ л хүний ой санамж заримдаа бас богинохон шүү дээ. Бараг дүнгээ зассан байж ч магадгүй гэсэн яриа гаргасан байдаг. Судлаачид дунд судалгааны үр дүнгээ засаад сууж байдаг хүнийг энэ олон жил гадаад, дотоодод ажиллахдаа би л лав таараагүй. Эсвэл өөрсөдтэйгээ адилхан гэж бодсон юм болов уу? Харин тэр хүмүүсийн нилээд нь одоо байдаг байдагтаа байж л байгааг би гадарлах юм. Цэвэрлэсэн ч гэсэн цианид тэнд байх ёстой гэнээ. Тэгээд гадаадад дээж явуулж шинжлүүлэв. Бөөн зардал чирэгдэл болж байж гадаадын шинжээчдийг урьж авчрав. Адилхан үр дүн гарав. Тэгэлгүй яахав дээ. Бид чинь цианид тодорхойлохдоо гадаадынхнаас дутах юм огт үгүй, эр бардуухан хийчихнэ шүү дээ. Гэтэл бас гадаадынхныг бидэнтэй хуйвалдсан гэсэн яриа гарав. Эрүүл мэндээрээ хохирч цианидыг саармагжуулж цэвэрлэсэн эрдэмтэн судлаачдад төр, засаг шагнал урамшуулал өгмөөр байснаа гэнэтхэн болиод бараг хэрэгтэн болгох янзтай болоод явчихаж билээ.

Ийм юм коронавирусын халдвартай тэмцэж байгаа энэ хэдэд маань бүү тохиолдоосой. Хэл ам буруу очиг ээ. Харин тэр цианидын явдлын тухай дараа нь учрыг сонсохноо тэр хавиас нэр дэвших санаатай нэг авгай хүмүүсийг турхираад л үхсэн тугал, тоорой авчируулаад л тэврүүлээд л телевизэд ярилцлага өгүүлээд л байсан юм билээ л дээ. Тэр этгээд бөөн түвэг удаж, хүн амьтаны сэтгэл санаагаар тоглоод, улсаас бөөн бөөн зардал сүйтгэл гаргуулаад ч дивтаат болж чадаагүй юм гэсэн. Тийм хүнлэг бус аргаар дивтаат болохгүй л дээ. Одоо ажил үйлс нь ямар байдаг юм болдоо хөөрхий.

Энэ өнгөрсөн жил сайжруулсан түлш Улаанбаатар хотод хэрэглэж эхлэх үед бас л олон асуудал үүсэв. Тэдгээр асуудлуудын нэг нь түлшний найрлагын тухай байв. Хортой юм хольсоноос хүн хордож үхэж байна гэнэ. Хүн хордож нас барахад угаарын хий хамаагүй гэцгээв. Сайжруулсан түлшний шинжилгээг аль ч лаборатори хийж болох тул манай улсын хэд хэдэн лаборатори шинжилгээ хийлээ. Харин вирусыг бол биоаюулгүй байдал дээд зэргээр хангагдсан лабораторид л судлаж шинжилдэг. Манай лабораториудад хийсэн шинжилгээгээр түлш хийхдээ хэрэглэсэн бодисуудын найрлага тэр чигээрээ гарсан байна. Өөр юу гархав дээ. Байгаа юм нь л гарна шүү дээ. Гэтэл бас л “манайхан”-д таалагдсангүй. Түлшинд заавал нэг хортой юм байх ёстой юм гэнэ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд явуулж шинжлүүлэв. Бас л бөөн зардал сүйтгэл гарав. Шинжилгээний дүн манайханы хийсэн дүнтэй адилхан гарчээ. Гэтэл зарим их мэддэгүүд бас өөр ноцтой дутагдал байгааг олсон ажээ. Түлшний асуудлаар Улаанбаатар хотоос зохион байгуулсан хурал дээр нэг залуу өвөл болохоор яндан муу татдаг учраас бас л энэ түлшийг хэрэглэж болохооргүй юм хэлчихэв. Амьдралын туршлагаас ч мөн шинжлэх ухааны үүднээс ч өвөл яндан муу татдаг гэдэг бол худлаа зүйл л дээ. Энэ худал үгийг залуу хүн хэлсэнд бүүр харамсав. Уг нь хөөрхөн хүү ч шинжлэх ухааны үндэслэлгүй, амьтаны элэг доог болохоор худлаа юм ярив. Ярьж байгааг нь харахад залууд өөрт нь шинжлэх ухааны ямар ч суурь мэдлэг, ойлголт байхгүй юм шиг санагдсан. Юм уншаасай тэгээд ойлгодог байгаасай даа. Өөр юу хэлэхэв.

Ер нь манай үйлчилгээний лабораториуд их сайжирч, тэдгээрийн хийж байгаа шинжилгээний чанар чансаа ихээхэн дээшилсэн. Гэтэл эдгээр үйлчилгээний лабораториудад мэргэжлийн зөвлөлгөө өгч туслаж, чиглүүлж байх учиртай эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудын лабораториуд нь одоо хоцрогдоод байна. Энэ хоцрогдолын гол шалтгаан нь багаж, тоног төхөөрөмж, урвалж бодисын дутмаг байдал. Манай төр засаг шинжлэх ухаандаа өгдөг санхүүжилт, хөрөнгө оруулалтандаа тун гар татамхай, чавдаг, оновч муутай.

Огт ашиглаагүй байж актласан 2 тэрбум орчим төгрөгийн үнэтэй багаж гээд хэл ам дагуулаад байгаа 2014-2015 онуудад АШУҮИС-д хийсэн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд, эсвэл Анагаах ухааны хүрээлэнд хийсэн бол өнөөдөр байдал шал өөр байх байсан даа. Энэ байдал бас л давтагдах янзтай. ШУТИС түрүүчийн 2010-2011 онд улсын төсвийн хөрөнгөөр байгуулсан лабораториа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байсаар байхад дээрээс нь БНХАУ-ын тусламжаар байгуулсан лабораторийг шилжүүлэх гээд байх юм. Орон тооны эрдэм шинжилгээний ажилтануудтай, өдөр болгон 8 цаг судалгааны ажил хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт өгөх тун дургүй байдгийн учрыг би бодоод бодоод олдоггүй юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу учраас хэндээ ч хэлэх вэ дээ. Гэхдээ яаж дуугай байхав энд тэнд ашиглахгүй байж байгаад багажаа актлавал бидэнд өгөөрөй гэхээс. Дарга нар маань санхүүжилт сайн өгөхгүй мөртлөө шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудын захирал, дарга нарыг нь солих их дуртай. Тэр жил Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирлаар магистр цолтой хүн томилж байлаа. Харин цаад хүн нь “ухамсар”-тай хүн байсан учраас өөрөө ажлаа өгсөн гэсэн. Ер нь бидний жишээ аваад байдаг барууны орнуудад эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн удирдлагыг тэр болгон дураараа солиод байдаггүй юм билээ. Жишээлбэл 1984 онд АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал болсон, өдгөө 80 настай доктор Anthony S. Fauci гуай АНУ-ын сүүлийн 6 ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллажээ. Хүрээлэнгийн нь жилийн төсөв нь 5,9 тэрбум америк доллар гэсэн. Манай Монгол улсын шинжлэх ухааны нийт төсөв ойролцоогоор 13 сая америк доллар шүү дээ. Энэ Anthony S. Fauci гуайд үе үеийн ерөнхийлөгчид нь тэр бүү хэл Доналд Трамп ч итгэдэг, түүний хэлснийг сонсдог, зөвлөлгөөг нь авдаг юм байна. Харин манай томчуулын итгэдэг, сонсдог “зөвлөх”-өөр Шинжаанаас Халимагаар дамжиж орж ирсэн нэг нөхөр нилээд удаан хугацаанд “ажиллаж” билээ. Зүгээр мөрөөрөө “зөвлөхөө” хийгээд байхгүй шүү, бас хачин хачин юм санаачилж түвэг удна. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг хүртэл хээр аваачиж хуралдуулна. Үүнээс гадна судлаач бидэнд зориулж манай яамнаас “албан бичиг” гаргуулаад тараана. Бид тэрнийг нь ердөө ойлгоогүй. Бичүүлсэн хүн нь ойлгосон байх гэж л найдсан.

Би нам, төр, засгийн зөв мэргэн бодлогыг сонсож өссөн хүн. Харин нийгэм өөрчлөгдөж энэ үг хэллэг хуучин нийгэмтэйгээ дууссан юм шиг ойлгогдож билээ. Сүүлдээ төр, засгаас зөв мэргэн бодлого гарна гэдэгт итгэхээ бараг больсон. Гэтэл өнгөрсөн жилээс эхлээд төр, засаг зөв мэргэн бодлого гаргаад эхэлж байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрөв. Олон жилийн дараа ийм сэтгэгдэл төрнө чинээ санасангүй. Сонин юм байна. Утаа гайгүй боллоо. Коронавирусыг чадлаараа хязгаарлаж байна.

Өнгөрсөн жил 2019 онд зохион байгуулагдсан Шинжлэх ухааны ажилтаны анхдугаар их хуралд илгээлт ирүүлсэн, үг хэлсэн Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга Ерөнхий сайд нар бүгд нэгэн дуугаар шинжлэх ухаандаа бага санхүүжилт өгч байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Монгол улс шинжлэх ухаандаа бага мөнгө өгч байгаагаа хүлээн зөвшөөрөөд санхүүжилтийг нь нэмэгдүүлнэ гэсэн үг бол манай төр, засгийн зөвөөс зөв, мэргэнээс мэргэн бодлого шийдвэр мөнөөсөө мөн шүү. Тун саяхан энэ 2020 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байдаг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 94 тэрбум төгрөгийн төсөвтэй Шинжлэх ухааны инновацийн төвийн кластерийн цогцолборын шавийг Ерөнхий сайд У. Хүрэлсүх тавилаа. Энэ цогцолбор бол 2023 онд ашиглалтанд орох 74300 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайтай манай шинжлэх ухааны салбарт урьд хожид байгаагүй аварга барилга байгууламж. Ач холбогдолоороо бүүр ч том. Эл цогцолбор нь шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг ихэсгэнэ гэж дарга нарын маань шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж хэлсэн үгийн нь баталгаа юм болов уу гэж бодогдов. Монголчууд “сааль хураахаар саваа бэлд” гэдэг дээ. Сайхан савтай болж байгаа юм чинь бас “сааль сүү” нь ч бас нэмэгдээд ирэх байхаа гэж итгэж, найдаж байна. Ингээд байвал ч шинжлэх ухаан хөгжиж үр өгөөж нь нэмэгдээд ирнэ шүү дээ. Ер нь лабораторид ажилладаг хүмүүс туршилтын ажлаа л сайн хийж гүйцэтгэхийг боддог. Тэр туршилтын ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд сайн багаж төхөөрөмж, сайн урвалж бодис хэрэгтэй болдог. Ийм л юм авах гэж л бид санхүүжилт, хөрөнгө оруулалт хүсээд байгаа юм шүү дээ. Харин бид энэ мөнгийг сонгууль энэ тэрд зарцуулахгүй шүү дээ. Гэтэл эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгаж төсвийн мөнгийг хэмнэх тухай их ярьдаг “поп” хүмүүс бий болох төлөвтэй. Тэгээд улс оронд хөгжил дэвшил авчирдаг шинжлэх ухаанаас хэмнэсэн мөнгөө юунд зарцуулах гээд байгаагаа ч мэдэхгүй байж хуурамч эх оронч царай гаргадаг эдгээр хүмүүсийн цаад тал руу өнгийвөл өөр л юм харагдах байх даа.

Нас ахиж яваа би хүртэл вирусын талаар мэдлэг муутай ч гэсэн SARS-ын коронавирусын генд кодлогдсон уураг задлагч PLРro ферментэд тохирсон ISG15 уурагт суурилсан субстрат, ингибиторыг нийлэгжүүлээд идэвхийг нь тодорхойлж л байлаа. Энэ бол коронавирусыг нэвтэрч орсон эзэн эс дотор нь олшруулахгүй байж өвчнийг илааршуулах нэгэн төрлийн эмийг гарган авахад хэрэг болох ажлуудын нэг байж болох ч юм гэж бичигдээд байх юм. Над мэт нь хүртэл ийм ажил хийсэн байхад дэлхийн түвшинд судлагааны ажил хийж чадах чадвартай манай Монгол улсын олон зуун эрдэмтэн судлаачид одоо эх орондоо ажиллаад л байж байна. Мөн дээр нь өндөр хөгжилтэй оронд сайн ажиллаж байгаа манай олон арван эрдэмтэн судлаачдаа ч эх орондоо авчирч ажиллуулмаар байна.

Ийм л зорилгоор бид санхүүжилт, хөрөнгө оруулалт хүсээд байгаа юм даа.

Төр засгийн хандлага ийн өөрчлөгдөж байгаа нь хонгилын үзүүрийн гэрлээс ч илүү найдвар төрүүлсээр байнаа бас.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,

Төрийн соёрхолт, Академич Т. Ган-Эрдэнэ


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.85] 2020-12-13 07:34:02

Хүрээлэнгүүдийн хийж байгаа ажил төслийн үр дүнгээ улс сайн хүлээж аваад ямар үр дүнг нэвтрүүлэх хэрэгтэй баах гэхдээ ямар ч уялдаа холбоо байдаггүй шүү дээ ямар ч юман дээр судалгаа хэрэгтэй баймаар юм эрдэмтэдийн үгийг ер сонсдог бол уу

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:57:34

Yxfd3N http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [59.153.115.36] 2020-10-06 14:00:31

Zuv l yarij baina

Зочин [210.123.156.14] 2020-10-05 14:01:03

Ган-Эрдэнэ академич шиг хүн манай монголд нилээд олон байдаг ч болоосой. Гайхалтай эрдэмтэн, удирдагч бас менежер ёстой л зөв хүн

Зочин [66.181.189.38] 2020-10-05 14:32:46

Шинжлэх ухаан гэдэг хүний тархинд бий болдог зүйл. Нэг хэмжилт хийх гэж дэмий их зардал гаргадаг лабораторийн эдийн засгийн үр өгөөж харагдахгүй байна. Үрэлгэн аргаар нээлт хийхгүй. Компьютер ашиглан программын тооцоо хамгийн чухал.

Зочин [202.21.127.183] 2020-10-05 11:15:18

Хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмж нэг үеээ бодвол хамаагүй сайжирсан байна билээ. Даан ч хүмүүсийнх нь чадвар их муу юмаа. Захирлууд таньдаг хүнээ шахаад сайн хүмүүсийг авдаггүй бололтой.

Хэний хэн бэ [202.126.88.57] 2020-10-05 14:11:57

Болио та, тааралдсан нэг хүрээлэнгийн үүдээр шагайсанаа юу гэж бодоод байдаг юм бэ? Дотор нь орчоод дүгнэлтээ бич, Тоног төхөөрөмж сайжирсан байна лий ч гэх шиг, битгий ингэж худлаа юм бичиж бай, яахав цаг үедээ дагаад бага зэрэг өөрчлөлт хийсэн л байгаа (ганц нэг пипитка эдртэй болоо л биз ххэ), тэрнээс биш гадны захын лабын тоног төхөөрөмжийг гүйцэхгүй шүү. Заа тэр захирлын шахаа махаа бол бүүр байхгүй юмыг байгаа юм шиг ярьж байна дөө,

Зочин [122.201.21.18] 2020-10-05 13:30:33

Хонгор суманд хордсон хүмүүсийг хамуутай бна гэж нууж бна.түүнийг тогтоосон эмч нь халдвар судлалын үндсэний төвийн ,гавьяат эмч нэг тэтгэвэрт гарсан арьсны ганц поктороо ман.ын захиалгат дайчилгаагаар явуулж тогтоож бсан. Тэр үеийн эмнэлэгийн парга аниа нь эмя ,сайд болоод огцорч бсан .гоё тоглолт

Зочин [122.201.21.18] 2020-10-05 13:25:38

Лабораториудыг хотоос хол байгуулах ёстой. Ямарч лаьориториос халдвар гадаадад алдаа гэж л бдаг.ухаандаахалдвар алдна гэдэг цөмийн бөмбөг алдлаа гэсэн үг.ботаник чгдаа хотын дотороо. био маягтай.соц.үед юмыг арай хол хардаг бжээ

Зочин [103.26.194.29] 2020-10-05 10:16:39

Ган эрдэнэ доктор яг лабораторийн зовлонг бичжээ. Лабораторийг ойлгодог хун Монголд ховор Юм даа, ярьдаг улсууд нь олон болж. Цар тахлын Халдварын уусгэгчийг унэн зов тодорхойлоод нийгмийн эруул мэндийн бух арга хэмжээний чиглэлийг гаргаад явна гэдэг нь маш том хариуцлага. Лабораторийнхон бол урдахи ажлаа маш чамбай унэнчээр гуйцэтгэдэг их ажлын улсууд даа, нийгмийн хогжлийн амаргуй цаг уеийг туулж эруул мэндээ золиослох бол наад захын хэрэг л дэ

Jiriin l negen irgen [103.14.38.134] 2020-10-05 08:53:51

Shinjleh uhaangvigeer bid hugjihgvi gedgiig hvn bolgon meddeg bolson tsag ve. Shinjleh uhaand hurungu oruulsnaar bid mash olon zviliig olj medne dee. Ene hvn ih mundag hvn gej olon ch hvnii amnaas sonsoj bsan. Ajild ni amjilt hvsie.

иргэн [66.181.184.98] 2020-10-05 08:31:43

харин ч идэж уух сэтгэлгүй эгэлгүй хүн дээ

zochin [202.131.251.130] 2020-10-05 07:46:41

HOSUT coronag onoshilj chadahgui baigaa n unen shuu dee. onoshilson france nohor Mongoliin EMYamiig hudlaa onoshilj company.s n ih mongo avsan gej shuuhdej baigaa yum bilee. Mongoldoo heden hun ovchniig omchilj aldar ner goridoj mongo idej baigaag n gadnii hun olj haraad baina. asuudal bosvol olon hun shoron yavahaar baigaa shuu.

Erdene [153.173.26.2] 2020-10-05 06:55:47

Лаб ажил, тэр дотроо био аюулгүйн 3 зэрэглэлийн лабораторит ажилласан учраас бүхий л хүндрэл, асуудлыг ойлгоно. Академичдаа амжилд хүсэе. Тэр Хонгорын асуудлаар эргээд биднийгээ зөв оношилсон эсэхийг шалгаж л байсан. Инээдтэй, ямар нэгэн хаяггүй өөр өөр дээж ирүүлээд л. Нэгэнт л лаб шинжилгээ дэлхийд хэрэглэдэг аргаар хийж байхад үр дүн нь юу гэж зөрөх вэ дээ. Бас гахайнаас нь бруцеллёзын үүсгэгчийг хүртэл гаргаад, хээл хаяад буй шалтгаан нь энэ байна гэхэд итгэхгүй, янз бүрийн л юм ярьцгааж баысан шүү дээ. Шинжлэх ухаандаа итгэхгүй бол бүр тас харанхуй, юу ч үгүй аль нэг газар очмоор юм даа. Юм бүхнийг харлуулж муулах гэсэн хүмүүс. Одоо тэр Дорноговь яг адил, сонгууль болохоор нэг гаргах юм даа.

Зочин [203.217.139.243] 2020-10-05 06:44:44

Энэ олон хүрээлэнгүүд, Академи нь энэ хүний ярьсан шиг ажилладаг бол Монголын хөгжил шал өөр байх байлаа. Гэтэл Монгол улс 100-150 жилийн хоцрогдолтой л туугаад байдаг. Яах вэ?

Зочин [61.123.11.169] 2020-10-05 12:40:18

Чамд 100 төг өгчихөөд 200 төг өөр такидаад яв гээд байвал ямар байхуу? Эсвэл хажуудах хүнд чинь 300 төг өгчөөд чамайг 200 төг газар такидаад яв гээд байвал ямар байна.

Зочин [66.181.184.98] 2020-10-05 08:30:45

тэнэгүүд тэнэгээрээ

Зочин [203.217.139.243] 2020-10-05 05:27:34

Mundag erdemten dee uuniig n oilgokh khumuus khovor bolson doo!!!

gg [202.179.27.193] 2020-10-05 05:24:21

Эд нар юу хийдийн шаал худлаа ш дээ

Зочин [202.9.46.2] 2020-10-05 11:21:47

Чи тэгээд Лам бөөгөөрөө явж өвчнөө оношлуулж байхгүй юу даа харанхуй халтар монгол минь.

zochin [126.241.228.43] 2020-10-05 10:07:55

tegj bgaad l uhlee hatlaa chartar nisleg gargaadah eh oron mini bas dajguin bn geel bdiishuu

дарь [66.181.183.219] 2020-10-05 05:18:35

Академи городок гэж байдаг даа

эдийн засагч [150.129.141.32] 2020-10-05 04:51:22

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ САЙН, УХААЛАГ ШИЙДВЭР. ХАРИН ШИНЭЭР БАРИХ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРУУДЫНХАА БАРИЛГА, БАЙШИНГ УЛААНБААТАР, УЛСЫНХААА НИЙСЛЭЛД БИШ ДАГУУЛ ХОТУУДДАА БАРЬ САН БОЛ БҮР САЙН, 2 ГАРАА ӨРГӨХ БАЙЛАА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.179.25.17] 2020-10-05 07:41:02

Чамайг хотоос гарч дагуул хотод амьдар гэвэл ямар байна, гэр орон, үр хүүхдийн ажил сургууль гээд бүгд хотод байдаг биздээ


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.