Байден Трампыг халдвар авсанд гайхаагүй гэв

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг коронавирусээр халдварласанд нэг их гайхаагүй гэж Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден “NBC News” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“Би Америкийн тэргүүлэх зэргийн халдварт өвчин судлаачидтай сүүлийн гурван сарын хугацаанд долоо хоногт гурван удаа утсаар болон “Zoom” хавсралтаар ярилцсан. Тэд бол нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс. Хэрэв та олны дунд байхдаа амны хаалт зүүхгүй, зайнаас харилцах дүрмийг мөрдөхгүй бол халдвар авах эрсдэлтэй. Энэ бол гайхах зүйл биш” гэж Ж.Байден ярьсан байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан тэрбээр Америкт 210 мянга гаруй хүн халдвараар нас барсныг онцлоод, хэрэв ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол энэ оны эцэс гэхэд дахин 200 мянган хүн амь насаа алдаж болзошгүй гэж хэлэв. Мөн “400 мянган хүн, ийм харамсалтай зүйл болохгүй гэж найдаж байна. Ганцхан жилийн дотор дэлхийн II дайны дөрвөн жилд амиа алдсан хүмүүсээс олон хүн нас барж болзошгүй байна” гэж нэмж хэлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.36] 2020-10-06 10:00:34

америкийн ардчилсан нам чинь монголын ардчилсан нам юм аа тархины тураалаа

Зочин [202.126.88.136] 2020-10-06 07:58:26

Америкын ардчилсан нам чинь монголын ардын нам юм аа , та нар андуураад байнаа

зочин [202.9.46.36] 2020-10-06 07:56:52

Ардчилал хэзээ ч америк иргэдийг бодохгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.