МЧБХолбоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Aдмин / Спорт

Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх Ахмадын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар болон их спортын зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзав.

Хүндэтгэлийн энэ арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ З.Ойдов, Ардын багш, МУГТ Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, МУГТ О.Энхтайван, Монгол Улсын гавьяат дасгалжууулагч Х.Намшир, Л.Ням, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын арслан Ж.Хайдав, ОУХМ Б.Санжаа, Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Мөнх-Очир, Б.Жавхлантөгс, Ц.Лхаажав, Ш.Рагчаа, Ж.Мягмаржав, Ж.Бор, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ц.Чойнхор, Ж.Дүгэрсүрэн, Лувсан-Иш, Р.Нэргүй нарын 30 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд уртын дууч, СТА Д.Алтаншагай ая дуугаа өргөж, МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, тус холбоны Гадаад харилцааны ажилтан П.Буяндэлгэр нар ахмадуудтай илэн далангүй ярилцаж, санал бодлыг сонсов. Мөн МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх хүрэлцэн ирсэн ахмадууд даа гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.