Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ОХУ-ын элчин сайд И.К.Азизотай уулзлаа

Aдмин / Нийгэм

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 10 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр талууд 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө, мөн энэ оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж буй Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны бэлтгэл ажил, дэд комисс, ажлын хэсгүүдийн хуралдааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.


Сэтгэгдэл

Элчинг бүүр хялбарчилж дууд л даа. [202.131.225.53] 2020-10-08 07:14:21

ГХЯ нэртэйгээр нь энэ хүний овгийн эхний үсгийг бас аваад хаячихаач. Тэгээд л зүгээр "Зизо-той уулзлаа" гэхэд л болно ш дээ. Кх!!!

зочин [115.65.47.30] 2020-10-07 12:47:58

Пээ, бүү үзэгд гэм

ОВОГ НЭР [202.179.27.25] 2020-10-07 08:13:41

АЗИЗО ЮМ БИЗ ДЭЭ...

Редакциа!!! Гарчигаа хянаачээ. [202.131.225.53] 2020-10-07 05:19:40

"АзизоВ" байлгүй дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.