Эх орондоо энэ сардаа багтаж буцах шаардлагатай 3 000 орчим хүн хүсэлтээ гаргажээ

Aдмин / Нийгэм

Өнөөдрийн /10сарын 7/ байдлаар гадаадын 81 улсаас 23 354 иргэнийг эх орондоо авч ирээд байна. Нийт 84 удаагийн тусгай нислэгээр 16 816 иргэн ирсэн. Энэ сард УОК-ын шийдвэрийн дагуу 11 удаагийн тусгай нислэг үйлдэнэ гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.

ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр шинэчилж ирсэн байна. Нутаг буцах хүсэлтэй нийт 9 000 орчим иргэн байгаагаас нэн яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоог гаргаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар аравдугаар сардаа буцаж эх орондоо буцах шаардлагатай 3 000 орчим хүн байгаагаас 2 500 орчим нь БНСУ-д байгаа хүмүүс юм. Мөн АНУ-д 205, Европ болон бусад бүс нутагт 490 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

Энэ сарын нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2 760 иргэнээ авч ирнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр сарын сүүлээр яаралтай нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом буурч татан авах ажиллагаа дуусна гэж хэлж болно. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос богино хугацааны бүх төрлийн виз олгох ажлыг зогсоосон байсан. Гэхдээ цаашид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэн шаардлагатай Монгол Улсад албаны болон бизнесийн ажлаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргасан. Тиймээс Монголд албаны болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээлээ. Энэ ажлыг өнөөдрөөс хилийн чанад дахь Элчин сайдын яамд мэдээлэл чиглэл өгч хэрэгжүүлж эхэлнэ. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусний шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг задгай талбайд буулгаж тусгаарлах байр руу тээвэрлэж буй горимыг энэ сарын 4-ны Нурсултан-Улаанбаатарын нислэгээс эхлэн өөрчилжээ. Ингэхдээ онгоцонд тусгай хоолой залгаж Нисэх буудлаар дамжуулан тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:55:37

R09RJH http://pills2sale.com/ levitra nizagara

china & mongoliin avtonomit muj [222.97.77.11] 2020-10-08 02:13:34

gadaadad gatssan MONGOL chuud dood tal ni 6-7 sar yavchikh jmsan gesen bodoltoi khuleegeed l baina. ene MONKHTYSHIG t bid khelsendee gadaadiin avia kampanii ongotsoor tatalt khiivel turgrn sh dee gej??? khoorkhii mini medelgui baij MEDEGDEL gej zokhiomol zuil yarikh jm. itgekh itgel aldagdsan shuu .

Боль боль [202.9.40.54] 2020-10-07 17:35:31

За одоо болио. Хилээ нээ. Сонгуулийн шоу чинь хэтэрлээ. Шоу чинь хэтэрээд Аягүй бол орон нутагт АН ялахаар боллоо. Ман хохино шүү.

Зочин [202.126.90.117] 2020-10-07 21:35:05

Hutsmoi

Иргэн [124.60.114.164] 2020-10-07 13:56:25

Татан авалт дууссан гэж уи бичээд байна.аа

Зочин [202.5.206.181] 2020-10-07 07:20:56

Монгол хүмүүсээ Солонгосоос авч ирээгүй байж яагаад гадаад иргэд авч ирэх шийдвэр гаргаж байгаа юм вэ. 4-5 сараас хойш Солонгосоос Монголдоо ирэх өргөдөл, хүсэлтээ явуулаад ирж чадаагүй хүүхдүүд минь байна шүү дээ. Монгол иргэдээ авч дууссаны дараа гадаад хүсүүсээ аваач ээ...............


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.