Киргизийн Ерөнхийлөгч хаана байгаа нь тодорхойгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

БИШКЕК. /RIA Novosti/. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хаана байгаа нь тодорхойгүй байна, Дотоод хэргийн яам түүнийг эрж хайгаагүй гэж тус яамны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Курсан Асанов пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Бид түүний хаана байгааг мэдэхгүй байгаа бөгөөд эрж хайгаагүй, өөр олон ажил байна. Хамгийн гол нь дэг журмыг хангах юм" гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа Киргизэд даваа гарагт болсон юм. Парламентад суудал авч чадаагүй сөрөг хүчний намуудын дэмжигчид цагдаа нартай мөргөлдсөнийхөө дараа парламентын ордныг эзлэн авсан байна. Мөргөлдөөний үеэр 1000 гаруй хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорсон байна. Харин Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Сооронбай Жээнбеков Бишкек хотод байгаа бөгөөд “байдлыг хянаж байгаа” аж. Тэрбээр сөрөг хүчнийхэнд хандан яриа хэлэлцээ хийхийг нэг бус удаа уриалсан боловч одоог хүртэл албан ёсны хэлэлцээ хийгээгүй байгаа юм.

Сөрөг хүчний намуудын удирдлагууд улс орноо удирдах зохицуулах зөвлөл байгуулж, хорих ангиас сулласан Садыр Жапаровыг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлжээ. 10 дугаар сарын 6-нд болсон парламентын яаралтай хуралдаанаар түүнийг нэр дэвшүүлэхийг баталсан боловч сөрөг хүчний зарим нам энэ томилгоог хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрсдийн зохицуулах зөвлөлийг байгуулж, Ерөнхий сайдаа сонгохоор төлөвлөж байна. Тэд мөн Ерөнхийлөгчид импичмент зарлаж, парламентыг тараахыг шаарджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.238] 2020-10-10 01:43:27

Женко удахгүй зугтаана

Зочин [66.181.185.27] 2020-10-10 00:36:12

манах шиг ардчилсан жорлон улс нэгээр нэмэгдэж бид ойрхон ханьтай болох нь ээ!!

Зочин [192.82.72.43] 2020-10-09 01:10:50

ardchhilsan uls tuldaa sn muugaa il yarij hvmvvs sanal shvvmjlellee henees ch aihgui hldg jamtai dicttaturiig hvsdeg hvmvvs bol yab ch ervvl bish zvgeergui hvmvvs hvneer zangnj zvhvvlj uuj ideh umsuh zvvh helj yarih yabah suuhaa negd negengui zaalguulahiig hvsdg maluud bdg yum bn

Зочин [202.9.46.156] 2020-10-08 13:42:35

Ардчиллыг дагасан улс мөхдөг жамтай.

Зочин [103.10.21.44] 2020-10-10 18:12:41

Венесуэл, Хояд Солонгос, Куба, Туркменистан шиг үү?

Иргэн [192.82.76.81] 2020-10-08 13:37:01

Хувиараа бизнес үйлдвэрлэл эрхэлж чаддаггүй тул төрийн албан хаагч болох гэсэн хулигаанууд Киргизийг үймүүлж байна.

Зочин [14.0.47.20] 2020-10-08 12:31:21

boslogo bol dandaa ardaa zahialagchtai gardag bolson shuu dee. ternees ard tumen yamar ch zavgui amidraliin toloo ajillaj bdag.

Зочин [66.181.185.27] 2020-10-08 11:29:00

Америкыг их дагавал иргэний дайн л хvлээж байдаг юм даа! Энэ бол аксиом !

Зочин [202.9.46.156] 2020-10-08 13:42:12

Ардчиллыг дагавал

Зочин [202.179.21.205] 2020-10-08 12:04:53

medeh ium alga. Nohduud uul ni eronhiilogchiin zasaglaltai bsan shu dee.

Зочин [192.82.65.220] 2020-10-08 10:59:05

хөсрийн америкийн хийж байгаа ажил

Зочин [66.181.176.252] 2020-10-08 12:42:49

юун том юм ярьдаг хүн бэ.монголоо хичээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.