Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10:00 цагт: “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр - 2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан дор зохион байгуулна. Утас: 99042498

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САН

10:00 цагт: “Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ. Утас: 99110848

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

АСАР ЦИРК

11:00 цагт: Монгол Улсын консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулиас Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 88088868

"МИШЭЭЛ ЭКСПО" ТӨВ

12:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн "ICT EXPO - 2020" нээлтээ хийнэ. Утас: 94999598

"BLUE SKY"

12:30 цагт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг болно.

“МОНГОЛ АРТ” ГАЛЕРЕЙ

14:00 цагт: “Багшийн туслах сан” нээлтээ хийнэ. Мөн “Шилдэг багш” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас 80055598, 78-100-800


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.