Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Гадаад хэргийн сайдыг угтан авлаа

Aдмин / Нүүр

Манай улсад албан ёсоор айлчлахаар хүрэлцэн ирсэн Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр угтаж хүлээн авлаа.

Тэрээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлал өнөө маргааш үргэлжилнэ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхатйвантай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

Айлчлал үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.9.88.162] 2020-10-12 02:03:42

НӨГӨӨ АМНЫ ХААЛТ ЗҮҮХ, ГАР БАРИХГҮЙ БАЙХ ШААРДЛАГА ХААШАА ЯВЧИХВАА

Зочин [64.119.20.87] 2020-10-09 19:22:32

ИНГЭЖ ТЭНЭЖ ЯВААД нөгөө гайхлыг нь тараачих вий дээ. Эвгүйл санагдах юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.