Шар краны туульс буюу Хүрэлсүхийн үгнүүд хий хоосонд замхарсаар

Aдмин / Улстөр

Улирдлагын академийн хойд талд нэг алга дарам газар байдаг юм. Хагас зуун гаруй настай моднууд саглайсан хөөрхөн газар байсан даа. Тэр газар барилгын ажил эхлүүлжээ. Болохгүй, боломжгүй, бүхий л норм стандартуудыг зөрчсөн гэдэг нь дэндүү ойлгомжтой байсан тул хэнтэй тулснаа мэдээгүй нийслэлийн албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтынхан цувж очин толгой сэгсрэн шогширч зогсоох, хүчингүй болгохыг бие биендээ даалган буцацгааж байлаа. Хажуу байшингуудын оршин суугчид ч хилэгнэн эсэргүүцэж, цуглан жагсацгааж, бүхий л байгууллагууд, бүр шүүхэд хүртэл өргөдлүүд бичиж өлсөж суухаа хүртэл мэдэгдэв.

Гэвч хэнтэй тулснаа хэн хэн нь мэдсэнгүй. Том шар кран зоочихоод амьтан хүмүүсийн толгой дээгүүр эргэлдүүлж байсан “Хурд”−ынхан эхлээд гайхсан бололтой. Юу вэ, баян Чойжоо бизнесээ өрнүүлж байхад өчүүхэн иргэд, албан тушаалтнууд, тэр өчүүхэн хотын байгууллагууд өөдөөс цор цор хийнэ гэнээ?! Та нарыг аргалах амархан шүү дээ гэж бодсон биз. Зөв л бодсон байна лээ. Ингээд шар кранаа түр гурав хоног амсхийлгээд хууль бол ёстой гууль гэдгийг үзүүлж өгнө дөө гээд төрийн хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн хурууныхаа үзүүрээр л гуравхан хоногийн дотор хөдлөхөд л... Баян Чойжоогийн бийлэгжүү гарын амтыг мэдэрсэн үү яасан, нийслэлийн мэргэжлийн хяналтыхан дүрэмт хувцсаа тайлж “Хурд”−ын лого-той хувцсаар солихын наахнуур болчихов. Нийслэлийн хот байгуулалтын газар, Засаг даргын албаныхан “Хурд”−ын лого-г хувцсандаа наахаар шийдсэн мэт аяглаж эхлэв. Хамгийн их хохирч байсан хажуу байрны оршин суугчид шалавхан хөдөлж шуурхайхан бүх өргөдлүүдээ буцааж хамж аваад хүлцэнгүй чимээгүйхэн бүгээд таг болов. Харин тэр краны доогуур өдөрт хэдэн зуугаараа сүлжилдэх машин, явган зорчигчид ёстой “түй, май“, хорхой, шавьжнууд, яаж чадах юм, өнгөрөөд явагсад. Ингээд гуравхан хоногийн дараа шар кран “мэдэв үү, та нар “ гээд сэтгэл хангалуун тааламжтайхан мишээчихээд өндийж томроод дөрвөн талаас нь тулж тойрсон замуудын дээгүүр түрэмгий нь аргагүй 24 цаг эргэлдээд удаж байнаа.

ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ, ХЭНИЙГ Ч ХУДАЛДАЖ АВНА, ХЭНБУГАЙН Ч АМЫГ ТАГЛАНА гэсэн лоозонгийн билэг тэмдэг болсон “Билиг”, “Хурд” компанийн шар краны бахтайгаар эргэлдэхийг хүмүүсээ, очиж хараарай. Харин болгоомжтой байгаарай, яг толгой дээгүүр чинь эргэлдэж байгаа шүү.

Энэ хооронд... "Хурд"-ын дүрэмт хувцсыг толгой дээгүүрээ нөмрөөд нүдэн балай чихэн дүлий болсон нийслэлийн мэргэжлийн хяналтыхан бараа сураг тасарсаан, чононд хөөгдсөн туулай шиг энэ тэрүүгээр зугатаад, энд тэнд хярж нуугдаад. Хэнтэй тулснаа мэдэрсэн хотын албан тушаалтнууд хармаан доторх “Хурд”−ын лого-г өөр нэг өгсөн юмнуудтай нь тэмтэрч байгаа аятай баадуу нь сулраад таг чиг болов. Олны анхааралд өртөж удаад ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын ноцтой хэрэг гэдэг нь дэндүү тодорхой байхад АТГ гэдэг байгууллага таг чиг. Хэвлэл мэдээлэл, иргэд бүгд л зэрэг зэрэг орилцгоолоо. Арай бас... Харин эгэл жирийн иргэд болох барилгын ажилчид, байрны оршин суугчид ХУУЛЬ БОЛ ҮНЭХЭЭР ГУУЛЬ, МӨНГӨ БҮХНЭЭС ХҮЧТЭЙ гэдгийг нүдээрээ харж зарим талдаа гардан оролцож байгаагийн хувьд “шударга“, “хуулийн дагуу” гэдэг үгнүүдийг үгийнхээ сангаас хасах биздэ. Ер нь МАН энэ үгнүүдийг монгол хэлний үгийн сангаас хасах хууль санаачилвал яасан юм, бодит байдал ийм дээрээ тулчихсан л байна.

Өрсөлдөх чадвартай хот гэнэ үү, МАН-ын лоозон билүү, энэ сонгуулиар? Танай намын баян Чойжоотой хууль хүртэл өрсөлдөж чадахгуй байхыг хэдэн мянган хүн харж байна. Баян Чойжоогийн өмнө Ж.Батбаясгалан та хүртэл МАН-ын томилгоотой албан тушаалтнуудтайгаа цуг бөөндөө өвдөг сөгдсөн байж юун өрсөлдөөн яриад байна аа.

Шар краны өмнө бүгд бөхийжээ. Тээр тэнд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “шударга зарчимч” ч гэх шиг, “хуулийн дагуу” ч гэх шиг, “ задарсан хэн бүхнийг өршөөхгүй” ч гэх шиг бүдэг бадаг үгнүүд хий хоосонд замхарч, харин жинхэнэ бодит үнэн бол БИ , харцгаа! гэсэн шиг шар кран дөрвөн зүг найман зовхист тээр доор сүлжилдэх өчүүхэн жижиг машин, хүмүүсийн толгой дээгүүр салаавч үзүүлэн эргэлдсээр...

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

зочин [202.179.26.212] 2020-10-13 04:21:04

Орос киноны үйл явдал шиг замаар орхоос өөр аргагүй болсон юм шив дээ Тэгэж л бай хариугаа хүртэх цаг нь ирнээ гайгүй.

irgen [109.70.100.53] 2020-10-13 03:29:58

Mongoliin tord 30 jil baigagui choibsaln tsedenbalaas hoishh setgeltei zaluu shvv Hvk bol hrin ene neg balair ashig sonirhlon dendtsen garuud l monch ih yumda !!! Hvk etssee hvrtel temtseerei !!!

Зочин [122.201.22.90] 2020-10-13 02:38:45

ЯАДАГЧ БАЙСАН ХИЙСЭН АЖИЛТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН. ХУЛГАЙЧ НАРЫН ШҮЛС НЬ ГООЖООЛ БАЙЖ БАЙГАА НЬ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ. АЛААД ӨГ ЦААШ НЬ.

ЗРЧИН [202.131.233.190] 2020-10-12 07:35:45

ЧОЙЖИЛСҮРЭН ГЭГЧ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ БҮХ ГАЗРЫГ ХАХУУЛААР АВЧ ШОН ШИГ ГОЗГОР ӨНДӨР СУУЦНУУД БАРЬЖ ДҮҮРГЭСЭН, СӨӨМ ГАЗАР Ч ҮЛДЭЭГЭЭГҮЙ, ЭНЭ ЛУЙВАРЧИН УБ ХОТ, ИРГЭДЭД УЧРУУЛСАН ХОХИРЛЫНХОО, ЛУЙВРЫНХАА ҮР ШИМИЙГ ӨӨРӨӨ, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭЭРЭЭ НАСАН ТУРШДАА АМСАНА ДАА, САЙД БАЙХДАА УЛСААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ЛУЙВАРДЧИХСАН ХУЛГАЙЧ ДАА.

ҮНЭН [27.123.214.2] 2020-10-12 03:11:39

ЭНЭ МУУ ДҮРВЭДИЙГ БАЙРАНД ТАВЬЧИХ ЭР ХҮН ЭНЭ УЛСАД АЛГА УУ

Зочин [66.181.190.44] 2020-10-12 02:50:51

Хүрэлсүх сэлмээ сугалж авилгачдаа гэсгээх байтугай хуйнаас нь ч гаргасангүй.

Tvmvr [202.9.46.171] 2020-10-12 02:39:23

21 ony songuuli ih vr dvn vh baih er enhiilvgch ervnhii said nar PR aa saihan ehlvvlj baina niislel maani az jargaltai hot bolj gene bayartai baina. Iim mundag udirdagchdyg songodog uhaantai olon tvmendee bid

Garmaa [202.9.46.171] 2020-10-12 02:33:18

Aguu hvmvvseer udirduulsan uls bishireedl shvteedl magtaadl vmvvrvvdl baihaaszarim n haramsaadl haraagaadl heregten bolood gabtai tushaatai debhtseedl baihaas

Зочин [103.80.210.183] 2020-10-12 02:00:58

сүрхий л яриад байдаг. боргопог нохой л байна, зуудаг нохой улс төрд алга уу?

Иргэн [122.201.22.120] 2020-10-12 01:58:22

Жонхуу л айхдаа гөрдөж байгаа хэрэг ш дээ, дахиад 6 жил хаан болох санаатай

Зочин [192.82.70.32] 2020-10-12 00:09:07

Ерөнхии сайд чинь юун хурандаа ? Тугалган цэргиин удирдагч болчихсан бус уу? Дагва гээч нь бага дарга юу юу яриад солиороод байв ?

Зочин [66.181.186.145] 2020-10-11 16:28:38

Хазгай хэлтэн

Зочин [71.239.111.231] 2020-10-11 18:47:29

Buzariin shunaltan 1000 naslah boltugai

Зочин [59.153.115.27] 2020-10-11 15:24:25

Teneg utgagui niitlel yum

hurd tiim l baishin barih durtai l yum bol [66.181.190.249] 2020-10-11 15:15:22

bayan hoshuu televiz denjiin 1000 d baishin barichihaach

Зочин [202.126.88.227] 2020-10-11 10:52:11

МАНгасуудад даруулга хэрэгтэй болсон шүү үнэн аархуу байна ялахын бол сумьяабузарийн багийхан ард түмнийг басаж эхэлнэ дээ бузар сумьяа циркээ авьяа

Зочин [103.26.194.21] 2020-10-11 10:02:41

Ардын нам унэхээр бутэхгуй бна шуу дээ одоо торт хяналт хэрэгтэй шуу дээ ард тумэн минь сонголттой зов хийгээрэй

Зочин [66.181.161.2] 2020-10-11 14:03:37

Энэ хулгайчийг би үнэхээр үзэн яддаг хамтын тэтгэвэрийг тогтооход эцэг эх нь хэнийгээ үхэхнүү гээд шөнө өндийж хардаг эцэг эхээс төрсөн хүн мод ургамалыг хайрлахыг хүлээхийн тухайд бодох ч хэрэггүй

Иргэн [64.119.24.204] 2020-10-11 06:24:59

худал гар гэдэг нь өдөр өнгөрөх тусам л

Зочин [202.179.25.60] 2020-10-11 06:13:33

Huree ugaad usand orood gudamjaa tseverleed soyolyyn huvsgal hiihgui bol zavaan humuus booljis tsatgamaar tegeed aylal juuchlala busda salbaraa hogjuul gudamj talbain gishgeh zagargui zavaan it is awful

иргэн [66.181.183.100] 2020-10-11 04:20:48

Хүрэлсүхийн засагийг халах хэрэгтэй!!!!!!!Дахиж бүү сонго!!!!!!!!!!!хоосон хийрхэл .дарамт.дарангуйл дээрэлхүү зангаас өөр юу ч байхгүй !!!!!!"""!?????????))((()

Zochin [103.11.193.163] 2020-10-11 03:44:48

чойжилсурэн хумууст тустай зуйл бутээгээсэй гэр хороололд байшингаа бариасай

Зочин [66.181.160.24] 2020-10-10 23:37:57

Бодит байдал ийм л болчихоод байгаа юмдаа. Кран толгойд дээгүүр чинь тун ойрхон эргэлдэнэ шүү. Маш оновчтой зүйрлэл.

Алтаа иргэн [66.181.161.127] 2020-10-10 12:15:09

Жонхуу лалар арай эрт сонгуулйа эхэлчлээ насаараа ерөнхийлөгч байх гээд мөрөөдөж дээ

Зочин [202.55.188.37] 2020-10-10 11:24:42

байр бариж л байвал сайн биз дээ.халуун усанд орох газаргүй бөөс хуурс хир шээс баас үнэртүүлсэн хүмүүсээс их юм алга худлаа гэвэл автобус гэр хороололоор яваад үз ..

Nam bus irgen [202.70.36.122] 2020-10-10 11:35:41

Choijil lalrin buunii nohoi yu chi. Chi ter gazraar yavj uzsen uu lalraa. Bituu bugluu bolno. Gazar mundsan bish.

AN-n gishuun xun bi [202.9.47.13] 2020-10-10 10:42:49

Xurelsux bol mundagaa. Ardiixaa toloo sefgeltei xun

irgen [109.70.100.53] 2020-10-13 03:28:40

zow sanal neg bna 30 jil bolhod iim setgeltei uls torch garch ireegui shvv

Зочин [202.9.46.209] 2020-10-11 10:20:52

Хаха шар краны эзнээс үхтэлээ айж байгаа огцоруулчихвий гээд

Зочин [202.9.46.80] 2020-10-11 03:25:39

зөвхөн сэтгэл байгаад ажил бүтдэг бол сайхан л бна, улс удирдах хүнд өндөр мэдлэг боловсрол, төлөв түвшин хүмүүжил , шулуун шударга зан, ажилч хичээнгүй чанар заавал байх ёстой


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.