“Хөсөг трейд” хк-ийн байранд байрлах автотээврийн Үндэсний төвийн төрийн үйлчилгээг “нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, тэгш хүртээмжтэй байлгах зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газраас зарим төрийн үйлчилгээг цахимжуулах, цахимаар төрийн үйлчилгээг авах нөхцөл, боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

image

“Хөсөг трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэд, хэрэглэгчдээс гомдол ирүүлснийг шалгаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг трейд” ХК-ийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр иргэд, хэрэглэгчид автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай цаг алдалгүй авах боломж бүрдэх юм.

image

ШӨХТГ


Сэтгэгдэл

ИРГЭН [202.180.220.172] 2020-10-14 00:15:40

ЗӨВӨӨ ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛДОГ. ЗАРИМ НЭГ НӨХДҮҮД МӨНГӨ ОЛОХООРОО БҮР УЛАЙРЧИХДАГ ЮМ.

ЗОЧИН [139.5.216.167] 2020-10-12 23:25:03

ЭНЭ МАШ ЗӨВ ШИЙДВЭР БОЛЖЭЭ, АТҮТ-ИЙН АВИЛГА, ХҮНД СУРТАЛ, ЧИРЭГДЭЛ АЛГА БОЛНО, ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ АВДАГ БОЛНО, ЗӨВ ШИЙДВЭР БНА, БҮРЭН ДЭМЖИНЭ.

5 saraas hoish DUNJINGARAB gedeg gazaraar ergeldej onoodor l duuslaa [192.82.73.145] 2020-10-12 10:09:01

negdsen tov geed l ogloo ajildaa irdeggui boon zalin avsan zombinuud baih yum DUNJINGARAB geed boon ovgontiinhoor duursen uner gej aimaar gazar ogloo ongoihgui holdoj uhehee shahsan daa SANAL aa oorchlohoor ognoo. BURGELiin gazar geed mongol hel medehgui avgai nar baih yumaa duugrach ogohgui medehgui geed tom savtai zai uugaad l suugaad baih yum dotor n yuo yum buu med hachin yumnuud hiichihsen sejig hurmeer uilchilgeenii ajilchid gedegee oilgohgui yumaa

Жолоо барьдаг хүн [182.160.0.64] 2020-10-12 08:18:22

Зөв шийдвэр байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.