Үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хийгдэж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилж байна.

Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжийг хамруулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Томоохон барилга байгууламжид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах тус шалгалт энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.9.88.162] 2020-10-13 06:32:34

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГТ БАЙГАА ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОРЧНЫ БОХИРДОЛ НЬ ХЭТЭРЛЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.