Нийслэлд 39.9 тонн түүхий нүүрс оруулахаар завджээ

Aдмин / Хууль

Нийслэлийн автотээврийн найман товчоон НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас

түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор энэ сарын 5-12-нд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, агаар орчны

бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас уриаллаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.73] 2020-10-14 00:20:07

Сулраад түүхий нүүрсээ түлээд байна цаана чинь оркууд гэдгээ нотлох гээд зүтгээд сүйд

Баян нь ядуу оркд хэлэв ... [202.131.225.53] 2020-10-14 05:15:33

Энэ хүн ч гэсэн БАЯН хүн байна.

Зочин [202.55.188.90] 2020-10-13 05:32:17

Ёр нь тэгээд түүхий нүүрснээс биш хотод зарж байгаа нүүрснээс болж эрүүл амьдрах нөхцөл өдрөөс өдөрт хомс болож байна даа

Зочин [183.177.100.234] 2020-10-13 09:55:58

хөдөө манай энд ирж амьдар аа энд агаар нь цэвэр бухимдал стресс түгжирээ байхгүй, тэр түлэх дуртай түүхий нүүрсээ хашаа дотроо овоолж байгаад шатаасан ч болно.

Зочин [122.201.22.115] 2020-10-13 04:22:17

er n nuursnii muuhai uner ih bnaa.budiig n tsahilgaan bolgovol l utaanaas salna.

Баян нь ядуудаа хэлэв ... [202.131.225.53] 2020-10-14 05:13:42

Энэ зочин бол БАЯН хүн байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.