Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, витаминжуулалтын аяныг өрнүүлэв

Aдмин / Нүүр

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн дэд хурандаа Ц.Ганчимэг багштай 6521 дүгээр дамжаанаас “Гамшгийн эрсдэл-олон нийтийн оролцоо” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.


Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах ухаанд сургах, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилготой тус сургалтад Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн хамт олныг хамруулсан юм.

Энэ хүрээнд 45 багш, ажилчин болон 223 хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох танхимын сургалтыг явууллаа.

Мөн хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг өрнүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх материалыг 170 гаруй эцэг, эхчүүдэд тараасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хэрэгтэй зүйл хийжээ. Баяр хүргэе. [202.131.225.53] 2020-10-14 05:19:39

ДХИС-ийн оюутан, багш нар гоё байна. Та нарт ажлын өндөр амжилт хүсье!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.