Ч.Чинбат: Санал тоолох машиныг хакердсан гэх асуудлыг ТЕГ, ЦЕГ хамтран шалгаж байна

Aдмин / Нийслэл

АН, МАХН, Хэвтүүл хөдөлгөөнөөс санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлж өгнө хэмээн нэр дэвшигчдэд хандсан талаар мэдээлсэн.

Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.

Хэргийг шалгаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд ТЕГ-аас өчигдөр залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм.

Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна.

Гомдол мэдээллийг ангилвал,

  • улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16,
  • хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах 2,
  • нэр дэвшигчийн нэр төрд халдах худал мэдээллийг тараасан 62,
  • хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81,
  • бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд зуучлах, амлалт өгсөн гэх гомдол 23,
  • чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулат санал асуулгатай холбоотой 6,
  • хуурамч цахим хуудас ашиглан сурталчилгаа явуулсан 1
  • сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7,
  • бусад 9 гомдол ирсэн байна.

Аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна. Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [94.134.92.81] 2020-10-15 00:06:58

Iim lalariin namjsan buunii nohoi tsagdaa shudraga ajillaj chadahgui

odoo [202.126.89.103] 2020-10-14 18:19:58

odoo hudal medeelel taraasan geed hun bolgoniig heregten bolgonoshd. tiim albaa baiguulchihsan huuli n batlagdchihsan. uher mongolchuud uls orond n yu hiigeed bgaag harsaar bj bugd nidluulj duusah nndee zailuul

Зочин [122.201.19.99] 2020-10-14 13:52:50

НЭг л үнэн бна тэр нь МАНгарууд төр барьж бгаа цагт хэзээч шударга сонгууль болохгүй хакердсан нь үнээн тэдгээрийн удирдлагуудыг албан тушаалаар шагнасан

Зочин [192.82.69.14] 2020-10-15 07:49:47

Яааг.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.