СЗХ: 6,958 Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгов

Aдмин / Нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж, хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 буюу нийт 6958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгосон байна.

Мөн СЗХ-ны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл нь хүчингүй болсон 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

СЗХ цаашид ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын арга хэмжээ авах юм байна. Улмаар иргэд, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс үйлчилгээ авснаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулав.


Сэтгэгдэл

zaas [202.126.88.200] 2020-10-20 07:05:50

damfuursan bank busaaa zarlaaacheee ahiadl ard tvmeniiiig luiwardandaaa tednvvvvs lalaruuud


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.