Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул тус хэсгийн замыг бүрэн хаана

Aдмин / Нийслэл

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Гүйцэтгэгчээр: "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК
Хяналтыг: УБТЗ, УСУГ, НАЗХГ

image


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.156] 2020-10-23 16:16:09

Тахилтаар хуучин 22-н цаана баруун тийшх зам руу нийлэх зам тавина гэсэн яасан бэ

иргэн [139.5.219.149] 2020-10-23 11:54:23

Цагаа олоогүй засвар !!!!!!!!!Ер нь монголд зөв хөгжүүлэх эрүүл хүн байна уу!!!!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.