Хууль ёсны саналыг тоолбол өөрийгөө ялна гэж Д.Трамп үзэж байна

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. Зөвхөн хууль ёсны саналыг тоолбол ерөнхийлөгчийн сонгуульд би ялсан гэсэн үг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.

“Хууль ёсны саналыг тоолбол би төвөггүйхэн ялна. Хууль ёсны бус саналыг тоолбол тэд бидний сонгуулийг хулгайлахыг оролдож байна гэсэн үг. Томоохон хэвлэл мэдээллүүд, ихээхэн хөрөнгө мөнгө, том технологийн компаниуд сонгуульд хөндлөнгөөс оролцож байгаа хэдий ч би Флорида, Айова, Индиана, Охайо зэрэг олон чухал муж улсад үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа билээ” хэмээн тэрбээр мэдэгджээ.

"Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулгууд нь нэр нөлөө бүхий бүлгүүдийн сонгуульд жинхэнэ утгаараа хөндлөнгөөс оролцсон явдал юм. Эдгээр санал асуулгууд хуурамч гэдэг нь гарцаагүй. Манай сонгогчдыг гэрт нь байлгах, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд хуурамчаар давуу тал үүсгэх, Бүгд найрамдахчуудын хандив цуглуулах боломжийг нь багасгахын тулд зохиомлоор явуулсан эдгээр санал асуулгыг би хуурамч гэж үзэж байна. Энэ санал асуулгууд нь ирцийг бууруулах зорилготой байсан бөгөөд одоо бүгд үүнийг мэддэг болсон” гэж тэрбээр мөн хэлсэн байна.

Түүнчлэн шуудангаар санал хураалт явуулах асуудалд санаа зовниж буйгаа өмнө нь нэг бус удаа илэрхийлсэн гэдгээ Д.Трамп сануулан дурджээ. “Энэ тухай би хэдэн сарын туршид ярьсан билээ. Шуудангаар явуулсан саналын хуудсууд гай болно би ярьж байсан. Шуудангаар санал авах арга барил нь АНУ-ын сонгуульд асуудал тарьж байсан удаатай” гэж Д.Трамп хэлсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.216] 2020-11-06 12:39:57

Урдах ажлаа хийцгээ.хаа холын АНУ.бидэнтэй бидэнгүй болно.Улсаараа урт хошуутай болж өслөөдөө ирээдүй маань.

Зочин [202.126.90.135] 2020-11-06 07:41:27

Трамп Байдан хоерын хэн ялах нь бидний хэдэн оркод хамаатай ву

Зөнч [59.153.84.139] 2020-11-06 07:24:03

Трамп ялна. Баахан бужигнаж байгаад намдана.Зарим газар үндэсний гвардын цэрэг орно. Жо Байден хятадуудаас дэмжлэг авсан нь илэрнэ. Хятадтай хийх сөргөлдөөн улам эрчимжинэ. Орсуудтай харилцаа сайжрана. Монголд ямар нэг нөлөө үзүүлэхгүй

zochin [203.91.115.243] 2020-11-06 03:32:33

nowsh yum be hyataduud nuluuj bga bhaa trump yalasai

Зочин [202.9.46.13] 2020-11-06 03:25:39

Сонгуулийн үр дүн арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн орой гарах ёстой байтал одоог хүртэл сонгуулийн үр дүн гарахгүй сунжирч байна. Жо Байден ялахын тулд сонгуулийг будлиантуулж байна.

Би Монгол хүн [202.21.116.78] 2020-11-06 03:15:57

Мэдээ.мн сайт яагаад шууд нэг талыг бариад байгаа юм шиг байгаа юм бэ. Трамп ингэж хэлсэн нь үнэн, гэхдээ үүний араас олон Бүгд найрамдахчууд үүнийг эсэргүүцэж үгээ хэлж байсан, энэ бол манай ардчилал биш гэх мэтээр... тэр ч байтугай манайхан ялж байгаа газар саналаа сайн тоол, ялагдах гээд байгаа газар саналаа тоолох ажлаа зогсоо гэж хэлж болохгүй биз дээ гэх мэтээр.... мөн Трампын хүүхдүүд аавыгаа дэмжиж байсан зэргээр бүгдийг ижилхэн нэг түвшинд хэлэхгүй бол нэг талыг барьсан болж харагдаад байна. Та нар тэгээгүй биз дээ.

Зочин [66.181.178.96] 2020-11-06 03:04:57

хаасайгүй дусаал , чи дуугай л ...

Зочин [202.126.90.86] 2020-11-06 03:01:28

Тээр холын бусдын сонгууль хамаагүй... миний хүү гараа сайтар угааж,гадуур гарахдаа маскаа зөв зүү.

Зочин [192.82.78.88] 2020-11-06 02:49:34

ШУУДАНГААР ГЭНЭ ШҮҮ. ХМ...

Bas [202.126.89.119] 2020-11-06 02:44:21

Энэ жилийн сонгуульд 150 сая хүн коронагаас болоод цахим шуудангаар саналаа өгсөн учраас хугацаа их орж байна даа.Та тайван бай .Байдэн ж ялах нь тодорхой болсон.АНУ д байгаа Монголчуудад Жо Байдэн ялах н ашигтай.АНУ д байгаа нийт гадныханд бас адилхан.Трамп Чамайг юугаар гийгүүлчих вэ?ОРКОО

Зочин [202.9.46.13] 2020-11-06 07:09:31

66.181.179.83 Хохино.

Цагаач [66.181.179.83] 2020-11-06 05:49:17

Чацга минь чи энэ Америк оронд ирээд үз дээ. 2016 оноос өмнө бол тайван сайхан байлаа. 2019 оны дунд үеэс эхлээд цагаан арьстнуудын хувьд бол Ази царайтан болоод хар арьстнууд хэн ч биш болж байгаа. Цагаачлалын бодлого нь ч энд байгаа бидэнд үнэхээр харш байна.

Зочин [202.9.46.13] 2020-11-06 02:54:06

Байден чамайг юугаар гийгүүлчих вэ? Оркоо ккк

Eej [202.126.90.86] 2020-11-06 02:36:12

Тээр холын бусдын сонгууль хамаагүй... миний хүү гараа сайтар угааж,гадуур гарахдаа маскаа зөв зүү.

Зочин [202.9.46.25] 2020-11-06 02:27:45

Энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ёстой будлиантай шударга бус явагдлаа. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудийн саналын үр дүн нэг өдрийн дотор гардаг байсан. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын үр дүн гурван хоног сунжирч хариу нь гарахгүй удааширч байна. Ёстой шударга бус бохир сонгууль боллоо. Жо Байден ичээсээ. Чи хүмүүсийг тэнэг гэж бодох хэрэггүй

ЗОЧИН [66.181.178.25] 2020-11-06 02:37:53

Чи яг үнэн хэллээ

Зочин [192.82.78.184] 2020-11-06 02:30:09

Xaxa


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.