Ипотекийн зээлд хамрагдагсдын 30 хувь нь гэр хорооллынхон байна

Aдмин / Эдийн засаг

Тодруулбал, "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт"-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны 9 дүгээр сарын байдлаар Засгийн газар Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран нийт 5 их наяд төгрөгийн эх үүсвэр бүхий ипотекийн зээлийг 110 өрхөд олгоод байгаагаас нийт зээлд хамрагдсан иргэдийн 30 хувь гэр хорооллын айл өрхийнх байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 4-6 хувиар буулгах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд уг зээлийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлж хүүгийн түвшинг жилийн 8 хувиас 6 болгон бууруулж, ингэснээр 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн энэ шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл 520 зээлдэгч нарт 37.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгоод байна.

Тодруулж мэдээлэхэд, Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах чиглэлээр "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх" гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

"Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн хүрээнд нийслэлд нийт 27 байршлын 84 хэсгийн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөд байгаа"-г Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулах үеэр мэдээллээ. Одоогийн байдлаар дээрх 84 хэсгийн 40 хэсэгчилсэн талбайд 31 төсөл шалгарчээ. Үүнээс 26 төслийг хэрэгжүүлэгч ААН-үүд 1899 нэгж талбарын газрыг чөлөөлж 9229 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Харин 5 төслийн хэрэгжүүлэгч нар иргэдтэй гэрээ байгуулж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд газар чөлөөлсөн өрхүүдээс 1443 айлыг орон сууцанд хамруулж, 456 өрхийг түрээсийн орон сууцаар хангажээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна хэмээн төлөвлөсөн. Тиймээс гэр хорооллын айл өрхийг түрээсийн болон ипотекийн зээлийн орон сууцанд хамруулж оруулах ажлыг шат дараатай үргэлжүүлж буйг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

zochin [202.131.225.197] 2020-11-10 00:12:09

5 ih naydiin zeeliig 110 urhud ene medee bichij bgaa setguulch gj hereg algaa

Зочин [202.126.90.77] 2020-11-09 07:58:41

Хүн болгон амьд явах. Сайхан амьдрах. Эрх тэгш байх. Ялгаварлан гадуурхагдахгүй байх ёстой. Гэтэл... Манай төрийн албаныхан хэлж байгаа үг болгондоо.. Гэр хорооллынхон. Эрсдэлтэй бүлгийнхэн. Эмзэг давхаргынхан. Хөдөөгийхөн. Тэдэн настангууд гэх зэргээр байнга ялгаварлах юм. ҮНДСЭН ХУУЛИНД ИЙМ ҮГ. НЭР ТОМЬЯО БАЙДАГ БИЛҮҮ.

Зочин [202.9.46.20] 2020-11-09 23:08:13

Ардчилал хүний эрх, эрх чөлөө чинь яг үнэндээ ялгаварлан гадуурхагч юм шүү дээ. Муу нэртэй луу данстай коммунизм харин ч ард түмнээ алагчилж ялгаварладаггүй юм даа.

Зочин [202.9.46.20] 2020-11-09 07:48:43

Авсан зээлээ эргүүлэн төлөх чадваргүй оркууд нээх ипотекийн зээлд хамрагдах гээд хэрэггүй дээ

Зочин [49.195.225.51] 2020-11-09 07:20:12

Zeeliin huu yahwe 8 bsan ch ok. Gol n ergen tulult n huu huuleed undsen zeel yavahgui bn

Зочин [202.21.97.30] 2020-11-09 06:04:57

Гэр хороололынхон гээд л гарчигнаасаа эхлээд ад үзэх юмаа тэгээд ихэнхи нь тэд л хамрагдах ёстой биз дээ уул нь,,,,,,тэгээд л бас утаа чинь арилна биз дээ жоохон бодолтой бичмээр бна шүү

Зочин [119.40.98.177] 2020-11-09 04:42:16

мэдээ гэж солиуруулах юмаа 5 их наядыг 110 айлд гэнээ 1 айл 45 тэрбумын зээл авах уу

temuujin [202.9.40.157] 2020-11-09 03:53:52

Албан ёсны мэдээллийн хэрэгсэл ухаантай юм бол үг үсгээ анзаарч бичиж баймаар. Хэн та нарт монгол улсын иргэдийг "гэр хорооллынхон" гэж нэрлэх зөвшөөрөл өгөөд байгаа юм. Яагаад хүнийг амьдралынх нь боломж бололцоогоор дорможлоод байгаа юм?

Зочин [83.187.181.35] 2020-11-09 23:06:30

Ger horoolol geheer yun doromj sibsogdood bgaa ym, uur yu gej nerleh vee?

Зочин [202.179.24.41] 2020-11-09 02:59:35

Хойшоо хотоо тэлээ. Урагшаа л тэлээд байх юм. Тэгчихээд утаа гээд гоншигоноод байх юм.

ИРГЭН [202.126.88.33] 2020-11-09 02:00:35

Ард иргэдийн ядуурлыг бууруулахад төрөөс хувиарилсан мөнгөнөөс хулгай хийж батлагдсан СОДБААТАР гэдэг хүнийг Төрийн өндөр албан тушаалд томилж эрх мэдэл өгч өмч хөрөнгө захиран зарцуулах эрхийг баталгаажуулж өгчихөөд ямар хулгайчтайгаа тэмцэх гээд байгаа юм бэ.

Zochin [64.119.18.15] 2020-11-09 01:57:12

Zeel baidgiim bol ehnii eeljind гэр хорооллын жорлогийн асуудлыг шийдээчээ газрын хорсийг блхирдуулж эруул амьдрах орчныг дээд хэмжээгээр бохироор алдагдуулж бна бух хунээ УБ т багтахгуй байхад ходоог хогжуулэх бодлого огт авахгуй яаж хожихийн бэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.