Б.Лхагвасүрэн: Цаашид 8%-аар зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6%-ийн хөтөлбөрт хамрагдана

Aдмин / Эдийн засаг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсан билээ.

Манай улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо бэхжиж, хөгжих ёстой гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллийн үеэр онцолсон юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй.

Нэг. Монголбанк, МУ-ын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

Хоёр. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэгдэж нийт найман заалттай болсон.

Заалтуудаас онцолбол,

  1. 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах
  2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
  3. Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Мөн эрсдлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө./
  4. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих
  5. Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгох санал тавьсан.
  6. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ-ийн газруудыг хөгжүүлэх санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан” хэмээн хэллээ.

Түүнчлэн "Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас яах ч аргагүй Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлье гэж бодож байгаа. Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана" гэлээ.


Сэтгэгдэл

ЗЭЭЛ ӨГӨХ МӨНГӨ БАЙХГҮЙ ... [202.179.25.248] 2020-11-11 03:30:28

ҮҮНИЙГ Л ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОХ ГЭНЭ.

Тк [59.153.113.219] 2020-11-10 14:33:42

Ард иргэдээр үнэндээ тоглож байна дөө, бүүр тэнэг гэдэгт бат итгэсэн байна

Агаа [59.153.113.219] 2020-11-10 14:30:55

8 хувиа бууруулна гэж гарч ирсэн шүү дээ ардын намаа

DAVARSAN BAAAAAASNUUUUDAAAA [124.158.84.223] 2020-11-10 08:58:22

8 huvia 6 ruu oruulahgui bol temtseyee. talbai deer jagsay, BATTULGA HURELSUH 2 ERUNHIILEGCHIIN SONGUULID URSULDUH UM BOL HEN BOLGOSNIIG N DEMJINEEEE GEED SHUUD TULGAYAAA BUGDEEREEE

зочин [202.21.109.42] 2020-11-10 07:50:26

хаана тэр 6 хувь байгаа юм өчигдөр кемпинскийн ар дахь голомт банкинд ороод 6 хувьд яаж хамрагдах вэ гэсэн чинь зээлийн эдийн засагч гэсэн хоёр новш түмэн амьтныг хүлээлгэж хүлээлгэж манайд санхүүжилт байхгүй гээд харьцаа муутай хөөгөөд байна лээшдээ ер нь төрөөс хэрэгжиж өайгаа хөнгөлөлтүүдийг банкны хэдэн бэртэгёингүүд л завшдаг юм биш үү ил тод болгомоор юм тээ

Зочин [103.10.22.44] 2020-11-10 08:07:46

Аймаар ааш муутай. Хамрагдах боломжтой мөртлөө орж чадахгүй байна. Санхүүжилт байхгүй л гээд байна. Газар дээрээ бууж хяналт шалгалтаа хийгээчээ

ЗОЧИН [202.126.90.35] 2020-11-10 07:32:14

ЯМААН САХАЛТАЙ ХӨГИЙН НОВШ ТӨРИЙН МӨНГӨӨР ХУВИЙН БАНКУУДТАЙ НИЙЛЖ ИРГЭДИЙГ ШУЛЖ БАЙГАА ЮМ . ТӨР МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКААР Л ДАМЖУУЛААД ХҮҮ БАГАТАЙ ГАРГАХ БОЛОМТОЙ ИЙМ БОЛОМЖИЙГ ГАРГАХГҮЙ ӨӨРСДӨӨ ИРГЭДЭЭС МӨНГӨ ХҮҮЛЖ ИДЭХ ГЭСЭН НОВШ

Зочин [103.111.68.3] 2020-11-10 07:24:30

МУУ ПИЗДУУ ЦАРАЙЛСАН БААС ЧИ 8% ЗЭЭЛИЙГ БУУРУУЛАХГҮЙ ЯАГААД БАЙНА.

Зочин [202.9.46.206] 2020-11-10 07:20:17

Цахимаар ипотекийн зээл хойшлуулах хүсэлт хүлээж авсан байж гэрээ шинэчлэхдээ 6сарын30 наас өмнө ирэх ёстойг цахим хүсэлт авахдаа эсвэл олон нийтийн мэдээллээр мэдэгдээгүйгээ тайлбарлана уу,Үүнээс чинь болоод зээл 9 сар төлөөгүйд тооцогдож шүүх рүү шилжиж байгааг тайлбарлана уу Монгол банкны Лхагвасүрэн ерөнхийлөгчөө...

Зочин [43.242.242.59] 2020-11-10 06:30:03

8 хувийг адилхан 6 хувь болго. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш эрхтэй зарчимтай биз дээ

Зочин [202.126.88.51] 2020-11-10 06:07:38

Ih bnaa novshnuudaa bur ushuu buulga, neg bol gadnaas ursulduh bank oruulaachee

asdasd [202.72.244.198] 2020-11-10 06:06:12

minii medeh 3 ch hun 8%-6% ruu shiljsen.salbariin zahirald ni mungu uguud.bankniihan uursduu bas bituu shiljij bn le.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.