Дорнодод аймгийн төв, сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн Онцгой комиссын 52 дугаар хуралдаанаас мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтэд үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Энэ сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос аймгийн төв, сумдад ирсэн иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж, ханиалгах, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл аймгийн Эрүүл мэндийн байгууллагын 7058103, 70583355, 70583366 дугаарын утсанд холбогдон мэдэгдэнэ.

Нийслэлд хийгдэж буй нэгдүгээр хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу гартал, мөн бусад хавьтлын тандалт судалгааны дүн гарталх хугацаанд буюу өнөөдрийн 10.00 цагаас 2020.11.14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төвийн болон сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож байна.

Аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хориглолоо. Харин хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд, ресторан кафе, зочид буудлууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан хэвийн ажиллана.

Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ