Италид коронавирусээр халдварласан хүний тоо нэг сая давжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /Kommersant/. Италид коронавирусээр халдварласан хүний тоо нэг сая давж, 1 028 424-д хүрчээ. Өнгөрсөн хоногт тус улсад 32961 шинэ тохиолдол илэрсэн байна.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын улмаас нас барсан 42953 тохиолдол бүртгэгдсэн бол 372113 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан хүний тоогоор Итали дэлхийн улс орнуудаас аравдугаарт жагсаж байна. Энэ жагсаалтад АНУ (10.4 сая), Энэтхэг (8.6 сая), Бразил (5.7 сая) тэргүүлж байгаа юм. Дэлхий дахинд халдварын нийт 52.4 сая тохиолдол бүртгэгджээ. Итали нас баралтын тоогоор зургадугаарт бичигдэж байна. АНУ (240.8 мянга), Бразил (162.8 мянга), Энэтхэгт (127.5 тыс.) нас баралтын тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Дэлхий дахинд халдварын улмаас нийт 1.28 сая хүн нас баржээ.

www.montsame.mn