А.Амбасэлмаа:А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүнээс нэг хүнд коронавирус илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-аас нь шинжилгээ авахад нэг хүнд коронавирус илэрснийг 11.00 цагийн хурлаар мэдээлсэн. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу үдээс хойш гарлаа. Коронавирус илрээгүй.

Халдвар илэрсэн нэг иргэний ойрын хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор ойрын хавьтал 36 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамрууллаа.
Тээврийн жолооч болон дөрвөн хүний ойрын болон хоёрдогч хавьтал нийт 317 хүнд шинжилгээ хийлээ. Одоогоор нэг хүнээс коронавирус илэрсэн байна.