Таван сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Aдмин / Эрүүл мэнд

БГД-ийн 18 дугаар хороонд коронавирусийн халдвар авсан МУБИС-ын оюутантай хамт байр түрээсэлдэг иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван иргэнийг ХӨСҮТ рүү тусгаарлалт, шинжилгээнд хамруулахаар авч явжээ.

Тус байранд гурван өрөө орон сууцыг өрөө тус бүрээр нь түрээслүүлдэг байсан бөгөөд тухайн оюутан нь тээврийн жолоочийн нэгдүгээр хавьтагч оюутантай нэг ангид суралцдаг байжээ.