Шадар сайд Я.Содбаатар: Хөл хорионы хатуу дэглэмийг дахиан сунгаж магадгүй

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу ХХААХҮЯ-нд шуурхай штаб байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүсээгүй байна. Хүнсний тээвэрлэлтэд хүндрэл байхгүй.

Албан ёсны мэдээлэлд л итгээрэй. Ирэх өдрүүдэд гэртээ байгаарай гэж хүсье. Бид хамтын хүчээр энэ аюулт өвчний дэгдэлтийг хумина. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Хөл хориог цаашид сунгаж болзошгүй.

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулж, автобус хоорондын зайг ойртуулах бөгөөд маргаашдаа өнөөдрийн адил хуваариар явна. Нөгөөдрөөс автобусаар үйлчлэх цагийн хуваарийг багасгах чиглэл барьж байна. Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон бөгөөд шинжилгээ тандалт хийгдэж байна.