Гурван хүнээс "COVID-19"-ийн халдвар илрэв

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-наас өнөөдөр хийсэн ээлжит мэдээллээр өчигдөр 11 дүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнээс халдвар илрээд байна. Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн 416 тохиолдолд бүртгэгдээд байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 11 дүгээ сарын 13-нд хийсэн шинжилгээгээр 3 хүнээс халдвар илрээд байна. Нийслэл хотод батлагдсан тохиолдол 7-гоор нэмэгдэв. Өнөөдөр 11 хүн эдгэрч ажиглалтад шилжээд байна" гэв. Өнөөдрийн байдлаар 450 гаруй эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байна.