ЭМЯ-ны өгсөн мэдээллээр 17:00 цагийн байдлаар халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт 424 боллоо

Aдмин / Эрүүл мэнд

  • Ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
  • ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.

Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар 8 боллоо. Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна.