Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг ЦУЦЛАХ шийдвэр гарлаа

Aдмин / Хууль

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан удаа БНСУ руу үйлдэнэ. Мөн европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт руу нэг удаа нислэг хийнэ. Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сарын үлдсэн 7 нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Хэрэв үүргийн нислэгээр ирэхээр тийзээ худалдаж авсан байсан бол нөхцөл байдал намжсаны дараа эх орондоо ирэх боломжтой гэдгийг мэдэгдэж байна. Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард хийгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байна” гэлээ.

Хил хаагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас хойш 26,100 иргэнийг авто болон агаарын замаар авчраад байгаа юм.