Хүчит шонхор захын хоёр худалдагч лангуун дээрээ архи тойруулан ууж байсан зөрчлийг арилгууллаа
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал 2020 оны 11 сарын 17-ны өдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч 2 иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ. Иймээс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар газар дээр нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас #АНХААРУУЛЖ байна.
Мөн архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байгаа энэ үед иргэд эмийн сангаас спирт худалдан авч, уусан зөрчил илэрч байгаа тул Цагдаагийн байгууллагаас эмийн сангуудад спиртийг жороор олгохоор, нэг хүнд тодорхой лимит тогтоон худалдаалахаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед Дээд байгууллагаас ирүүлсэн тогтоол шийдвэрийг иргэн бүр биелүүлж хамтдаа, эрүүл энх, цар тахлыг даван туулцгаая.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
МАН-ЫН ААРХУУ ТУЛГАЛТ БА НАМУУДЫН АЙДАС
Хилээр орж ирсэн гэх их хэмжээний юанийн эргэн тойронд