“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээнд 12000 мянга гаруй иргэн хамрагдлаа

Aдмин / Нийслэл

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг /2020.12.04/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Коронавирусийн өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан. Энэхүү ажлыг дүүргийн онцгой комисс, хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12000 мянга гаруй хүн уг шинжилгээнд хамрагдлаа.

Нийслэлд корона вирус илэрснээс хойш өнөөдрийн байдлаар шинжилгээний 63 төвд 125011 хүн шинжилгээнд хамрагдсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.137] 2020-12-06 03:39:10

12 myanga. gej bichij chadah setgyylch gej baihgyi boljee. Bichij niitelj baigaa tekstee unshij ergej. Nyagtalj. Niitelj baihad. Yadag bolovsrolgyi setgyylchid ve??????!!!!!!!! Chaavaas daa. Huurhiis duu gej.

Зочин [103.57.93.76] 2020-12-05 21:25:02

Их дээд сургуульд сурдаг, төгссөн хүмүүсээс цээж бичиг авах юм бол ёстой инээх хэцүү уйлах хэцүү л юм болох байх

зочин [192.82.74.117] 2020-12-05 21:15:22

одоо нийтийн хооллох газар байгуулж , яг өлбөрч үхэх гээд байгаа хүмүүсээ хооллоё

zzzz [202.126.90.124] 2020-12-05 17:49:42

Ёстой ойлгосонгүй. 12000 мянга гэсэн байх юм. Энэ юу гэсэн үг вэ. 12мянга юм болов уу гэж бодсон чинь урд нь 12000 тоогоор бичээстэй байна.1сая 200 мянга гэж бодтол бас биш. 120 мянга гэвэл бүүр биш. Сэтгүүлчид минь өөрсдөө зөв оюунлаг байгаач


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.