Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Aдмин / Хууль

Covid-19-ийн халдвар буурахгүй, зарим улс оронд дахин дэгдэж, бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас зарим улс орнууд хөл хориогоо чангатгаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.


СӨҮЛД 2 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Сөүлд маргаашнаас эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүн олноороо цугларах газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж. Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, март болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох ю.

ХЯТАДАД 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 30-нд, Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотоодоос халдвар авсан юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Арваннэгдүгээр сарын 30-ний өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.

ӨМӨЗО-Д ГАДААДААС ЗӨӨВӨРЛӨГДСӨН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

ӨМӨЗО-д Манжуур хотод covid-19-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 07.00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл халдвар авсан хүн 4-өөр нэмэгджээ. Арванхоёрдугар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл ӨМӨЗО-нд covid-19-ийн халдвар авсан тухайн орон нутгийн өвчтөн 18, сэжигтэй тохиолдол 2, өвчний илрэлгүйгээр халдвар авсан өвчтөн 2 байна. Бүх хүмүүсийг Манжуур хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж бий.

Мөн нэг болон хоёрдугаар хавьтлын 1045 хүн тогтоогдож, бүгдийг тусгаарлан ажиглалт хийж байна. Одоо ӨМӨЗО-нд гадаадаас ирсэн covid-19-ийн халдвар авсан хүн 3 байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан ажиглалт хийж байна.

ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГАЛАВ

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдагон хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гаригийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.

СИНГАПУР УЛС “КОВИД-19”-ИЙН “PCR” ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Сингапур Улсын иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ковид-19”- ийн вирусийн “PCR” оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой боллоо. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ. 200 синг.долларын төлбөртэй байх ажээ.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ УУ, АЛЬ ЭСВЭЛ УДААШРУУЛАХ УУ?

ИБУИВУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө 5 хувь бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж, харин ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн “ВВС” агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Тэрбээр цаашид эмнэлгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношлогоо хийхгүй, гэрийн хөл хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно гэж нэмж хэлсэн байна.

Иймд гадаадад ажиллаж, амьдарч, оршин суугаа Монгол улсын иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьдарч байгаа улсынхаа дүрэм журмын талаар мэдээлэл авахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.19] 2020-12-18 06:48:40

Гадаадын бүх орнуудад иргэдэдээ мөнгө өгч хорио тогтоож байхад манай мангар нам өлсгөн хорио тогтоож байна. МАН-ыг сонгосон балайнууд жаргаж байна уу. МАН нэр ашигласан мафи гэдгийг одоо болтол ойлгохгүй малнууд олширох аюултай

Dulmaa [66.181.187.138] 2020-12-08 01:16:19

Delhiin bvh ard tvmen tsar tahaltai temtsej obchlol odroos odort nemegdej baihad gertee ervvl saruul suuj baigaadaa talarhaj amidar Tor zasag Emch hvchnii baiguulguud chinii bidnii toloo zvtgej baihad chi eh orondoo hubi nemeree oruulj bna gej bodood deg jurmiig daga oortoo ezen bol bvh vumaa tor zasgaas guihgvi amidar chi oortoo l ezen bolj horboog tuul

Dulmaa [66.181.187.138] 2020-12-08 01:07:15

Hvmvvsiin uhamsar vumiig harj tungaah chadbar mash muu boljee gej haragdaj bna Uls ornoo muulj gadaadiig shvtej fuuraij amidar geed heleed bgaa hvmvvs nomin duu sonsoogvi tag haranhuichuud ed nart vum heleed ch oilgohgvi tal garchaad bhad oilgohgvi bgaa ni tom emegnel

Зочин [103.26.195.147] 2020-12-07 05:41:12

МАН сонгосон иргэд дуугай жаргацгаа та нар энэ бузрын намыг сонгож байгаа цагт хэзээ ч өөдлөхгүй

Зочин [202.9.46.211] 2020-12-07 17:44:54

Ок ок

MGL [192.82.93.3] 2020-12-06 10:50:12

Dandaa l mungu avna gehee boli. zugeer baisan j mungu avdag . tejeever amitan baij bolohgui . bodit baidaltai humuust tusalhaa bodoo huu

Зочин [66.181.185.221] 2020-12-06 07:53:08

76д өвчин түгээх түгээгч ардын баатар байна уу. Өвчин хүртвэл хурдан ажиллах байх шүү

ИРГЭН [202.179.27.138] 2020-12-06 06:08:16

гАДНЫ уЛС ОРНУУД Иргэд дээ Бэлэн мөнгө тарааж Хөл хорио тогтоож байна манайх харин ЭСЭРГЭЭРЭЭ Ард иргэд дээ Мөнгө өгөе гэсэн Ерөнхийлөгч өө Элдвээр хэлээд Хараагаад сууцгааж байна шүү дээ МАН ЗГ Эрх баригчид ЭЗ-чид болохоор Халамж тараах гэж байна гэж Уурлацгаах сонин Нийгэм Улс,

Зочин [202.9.46.211] 2020-12-07 17:45:42

Үхэр пизда нар ш дээ.

Гадаад ямар хамаа байна. [122.201.22.13] 2020-12-06 04:00:03

Гадахд гадаад гэж хуцнаа бас. Энэ муу монголыг хахуулчид луйварчиддаа дарлуулсан өртэй ядуу орныг баян иргэд ээ анхаардаг шударга нийгэмтэй тийм хүнээ дээдэлсэн улстай харьцуулдаг мэдрэл сэтгүүлч бээ .

Зочин [192.82.74.117] 2020-12-06 03:15:12

Солонгосчууд иргэддээ мянган доллар өгөөд , хязгаарлаж байна, гэтэл манайд юу ч өгөхгүй бүтэн сар хаалгыг нь түгжиж байна , энэ бол аллага

Зочин [103.26.195.147] 2020-12-07 05:40:32

Өмхий МАН-ыг сонгосон өөрсдөдөө гомд. МАН байгаа цагт Монголд хүний төлөө нийгэм хэзээ ч тогтохгүй гэдгийг мэдэж авцгаа үхэрмонголчуудаа

Зочин [103.10.21.53] 2020-12-06 03:07:18

Иргэд 14 21 хн.н тусгаарлалтаас үхтлээ айх юм УУЧЛААРАЙ...Хэрвээ та хүндээр өвдвөл таны ЭЛДЭВЛЭЭД ХАРААГААД МУУЛААД байгаа хүмүүс л танд тусламжийн гараа сунгах болно ӨӨР ХЭН Ч ТАНД ТУСЛАХГҮЙ шүү ... тэд улс орныхоо төлөө иргэдийнхээ төлөө ...та бүхний АМЬ НАСЫГ БҮТЭН АВЧ ГАРАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА . БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАСНААС ХОЙШ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТВ СОШИАЛААР ЗГ ыг УОК ыг .харлуулж гутааж мушгин гуйвуулж байна АЛДАА ОНОО гарч л байгаа засаад урагшилж л байна шүү дээ Дэлхийн зарим нэг улс орнууд аль хэдийн бууж өгсөн...олон хүн амтай улс орнууд иргэддээ хүрч чадахгүй эмнэлэг эм эмч нь хүрэлцэхгүйгээс болоод олон хүнээ алдаж байна ...Манай ЗГ УОК иргэдийнхээ төлөө ажиллаж байгааг ойлго... ...Өнөөдөр та бүхэн сошиалаар галзуурч байна...Маргааш та хэлсэн үг хийсэн үйлдэлдээ харамсах вий дээ....

Зочин [202.55.188.103] 2020-12-06 03:24:53

Яг үнэн

Зочин [192.82.74.117] 2020-12-06 03:16:35

Эргүү хүүрээ турж үхлээ, хаана нь туслаад хоол тараагаад байгаа юм бээ, чам шиг баян лалар ингэж дураараа хуцна л даа

Манайх шиг машин хориогүй л юм байна. УОК ийн Бадрал мал хаачаа вэ? Ойрд гарахгүй байх чинь? [139.5.219.187] 2020-12-06 03:05:27

Тэнэгүүдийг л сонгож дээ

Иргэн [64.119.27.121] 2020-12-06 02:45:28

манай төр засаг шиг тэнэгтэж өгөөгүй байна.

Зочин [150.129.142.36] 2020-12-06 02:26:27

Сүртэй гарчиг өгөх юмаа чангалаад сүйд болсон юм алга


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.