Энэтхэгт дэгдсэн үл мэдэгдэх өвчин коронавирустэй холбоогүй болох нь тогтоогджээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Элуру хотод олон зуун хүн өвчилсөн үл мэдэгдэх өвчин коронавирусний цар тахалтай холбоогүй гэж тус мужийн Баруун Годавари тойргийн байцаагч мэдээлжээ.

Үл мэдэгдэх өвчин Элуру хот болон хотын эргэн тойронд өнгөрөгч ням гарагт дэгджээ. Байцаагчийн хэлснээр, өвчний улмаас нэг хүн нас барж, халдварласан хүний тоо 800 давсан байна. Өвчтөнүүдэд толгой эргэх, татаж унах, гэнэт ухаан алдах, амнаас хөөс цахрах, чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Мужийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, үл мэдэгдэх өвчин хүнээс хүнд дамжин халдварладаггүй байна.

Байцаагчийн хэлснээр, ундны ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсон нь үл мэдэгдэх өвчнийг үүсгэсэн байж болзошгүй гэж эрх баригчид таамаглаж байгаа аж.

Өвчний шалтгааныг тогтоох ажил Андхра-Прадеш мужид үргэлжилж байна. Халдвар авсан хүмүүсийг компьютер томографиийн оношилгоонд оруулж, коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарч өвчин “COVID-19”-тэй холбоогүй болох нь тогтоогджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Водол [192.82.68.2] 2020-12-08 16:56:38

Өрөвдмөөр юм. Монголчуудаа хөөрхийлж чадахгүй байж. Алс холийн энэтхэг улсийг эвийлэх мантай . Эх ороноо монголоо бод дараа наадах хуурамч сэтгэлээ гаргада .

Зочин [202.9.46.55] 2020-12-08 05:07:23

Тэрбум давсан олон хүн амтай хараал идсэн сэжигийн хятад энэтхэг хоёроос халдварт өвчин гарах юм.

Зочин [223.11.150.19] 2020-12-08 11:24:57

hoorhiisiig bitgii haraa, herev bid ch gesen ter orond torson bol bidniig haraaj gaduurhval hetsuu shuu dee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.