Нийслэлийн иргэд, айл өрхүүдийг ус, дулаан, цахилгаанаа зохистой хэрэглэхийг уриалав

Aдмин / Нийгэм

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон. Мөн халдварын тархалтыг илрүүлж, зогсоох, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа. Нийслэлийн онцгой комиссоос зохион байгуулсан “Нэг өрх - Нэг иргэн” тандалтын шинжилгээнд хамрагдсан 70 гаруй мянган иргэдээс хариу нь гарсан 57000 шинжилгээ бүгд сөрөг болохыг ЭМЯ-аас бидэнд мэдээллээ. Энэ нь авсан арга хэмжээ маань үр дүнтэй байж, Улаанбаатар хот тархалтын хүрээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсаныг харуулж байна.. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс миний бие талархаж буйгаа илэрхийлье. Мөн төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд, өрх айлууд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг нийслэлчүүддээ хандан уриалж байна” гэлээ.

Мөн тэрбээр нийслэлийн төсвийн талаар хэлэхдээ “Улаанбаатар хотын төсвийн нөхцөл байдал амаргүй байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг Засгийн газар үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ нь хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Улаанбаатар хотын төсвийн ихэнх хэсэг нь ХАОАТ-аас бүрддэг. Тиймээс бид хотын хэмжээнд татварын бодлогыг сайжруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах байх” гэв.


Сэтгэгдэл

odoo arhi pivooo APaar daalgaad yavchihbal uls ch hoogjih geed baina shuu [66.181.180.31] 2020-12-14 04:51:06

ene odoo ooriigoo helehgui yuo balaaraad baigaa yum heregledegeeree hereglene shuu dee ene bodlogoos chin uls zahilgaangui halaaltgui bolbol estoi chi ooroo haruizana shuu

Зочин [103.229.121.56] 2020-12-14 03:32:20

Улс даяар ийм хонгололт узуулэх нь сайхан бна гэхдээ эцэст нь улс маань арай "Грек" улс шиг арай дампуурчихгуй байгаа зоримог шийдвэр вэ эхлээд 3 сараар эсвэл 50 хувь хонголоод узэх байсан бишуу за тэгээд бух тооцоог хийгээд энэ биздээ дэмий санаазовоод яахав ЗГ таа баярллаа би л зувьдаа бух зуйлд хичээж бгаа

Zochin [103.229.121.56] 2020-12-14 03:01:17

Hongololt vzvvleхээр давраад оорийнхоо санаатай дурэм зорчоод торгуульсан монгоо хуртэл тэглэ гэж болохгуй энэ чинь 2 оор асуудал шуу жолоочын хариуцлагын даатгал гэж 30,0-50,0 мянган тог толчоол осол гаргаад 5,0 сая зуртэл тог даатгалаас гаргуулдаг оороо хариуцлага гэж байхгуй болохоор замын осол их гаргаж бна жолооч мэдрэх юу ч алга ийм болохоор дурэм гэж байхгуй хамаагуй явж осол их хийж бна

Зочин [202.126.90.51] 2020-12-14 02:36:24

Ухаан муутай л хүн дээ

Зочин [125.30.92.20] 2020-12-14 09:37:21

unen unen

ЗОЧИН [202.126.89.49] 2020-12-14 02:20:11

ТАТВАР ТАТНА ХУЛГАЙЛЖ ИДЭХ МӨНГӨ БАГАСААД БАЙНА ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ ДЭЭ

ASA TSIRK [125.30.92.20] 2020-12-14 02:19:49

ULS iin TSIRK maani BAR bolood duuslaa.

Чуганц [103.57.93.92] 2020-12-14 02:07:57

Ард түмнийхээ боловсролыг харгалзан үзэж, 50 хувиар хөнгөлөөд дээр нь арай өөр хөнгөлөлт үзүүлдэг байж үү. Үнэгүй юманд хамаагүй хандах гээд байж магадгүй нь.

Зочин [66.181.169.162] 2020-12-14 02:05:48

Торгуулийн мөнгөө тэглэ. Торгуулиас бүрдэх төсөвөө бууруул

TSIRK [125.30.92.20] 2020-12-14 01:40:07

ULSiin TSIRK ee butsaaj avmaar bna. Ene hulgaichiig gahai duutei ni hamt shorond hataa. Ur huuhduud mini uzeh yumgui hetsuu bna.

Зочин [66.181.184.234] 2020-12-14 01:14:34

Ene teneg bohoo zailuulaachee

Зочин [125.30.92.20] 2020-12-14 02:18:45

harin tiin

Цэцгээ [139.5.219.143] 2020-12-14 01:01:07

Нийгмийн эгзэгтэй ийм хүнд үед Бие биенээ хүндэтгэн дэмжээд Эе Эвийг хичээж Улс орноо, иргэнээ сайн сайхан, амар амгалан байлгахын төлөө Хүн бүр ХИЧЭЭЦГЭЭЕ! гэж бүр УРИАЛМААР байна шүү!

Цэцгээ [139.5.219.143] 2020-12-14 00:55:32

Улс оронд Цар тахлын ийм хүнд үе ирчихээд бхад Ард иргэддээТөр Засгаас амар биш их хэцүү шийдвэрийг зоригтойгоор гаргаж, Эх орноо, иргэнээ гсн Сэтгэл гаргасанд Та бүхэндээ Бид хязгааргүй баярлаж байнаа!!! Энэ бол Эх оронч Сэтгэл юм Та бүхэндээ Сайн сайхныг хүсье! БЗД иргэн Г.Цэцгээ

Зочин [122.201.31.67] 2020-12-14 00:35:47

Татвараас өөр бодогдох юм алга уу наад олгой толгойнд чинь.

Зочин [202.9.46.38] 2020-12-14 00:31:35

Үнэгүй гээд л орон сууцны айлууд илүү хэрэглэнэ гэж байхгүй

Зочин [202.126.89.13] 2020-12-14 00:31:00

Өчигдөр засгийн газар чухал шийдвэр зарласан да. Энэ нөхөр нь тэс хөндлөн хувийн тоглолт хийх гээд байнга алдах юм.

Иргэн [64.119.25.236] 2020-12-14 01:15:06

Төсвийн газарт ажилдаг цалингаа бүрэн аваад цахилгаан дулаанаа тэглүүлээд жаргалтай явнаа хө хө хө хө мөнчгөрөөрөө мөнгө олж амьдардгуудын ажиллах эрх нь хаалттай хэзээл нээх юм болдоо хө хө хө хө

TSIRK [125.30.92.20] 2020-12-13 23:53:22

hutsalgui ULSiin mni TSIRKiig butsaaj ug. ASA bish ULSiin tsirk.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.