СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа Эгийн голын мөсөнд цөмөрч хоёр хүн амиа алджээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч хоёр иргэн амиа алджээ.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн байна. Бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:28 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан аж.

Мөсөнд цөмөрсөн машинд байсан 30 настай, эрэгтэй С, 37 настай, эрэгтэй Э нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

zochin [43.228.129.40] 2020-12-15 03:22:54

sanuulsan argagui l uher mongol um daa

Зочин [66.181.178.212] 2020-12-15 01:30:08

Одоо яая гэхэв. Мэдрэлүүдэд гол нуурын дээгүүр явах аюултай гэж анхааруулаад байхад хохино.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.