Их Британид коронавирусний онцгой хурдан тархдаг төрлийг илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /TASS/. Их Британид коронавирусний генетикийн хувилбаруудын нэгээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн тухай эрх баригчид мэдэгджээ. Энэ төрөл нь онцгой хурдан тархах чадвартай байж магадгүй аж.

Иймэрхүү төрлийн вирусний дэгдэлт сүүлийн саруудад Европын бусад оронд мөн бүртгэгдсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

“Манай улсад олон улсын түвшинд геномын судалгаа хийх боломж байдаг бөгөөд үүний хүчинд бид сүүлийн өдрүүдэд Английн зүүн өмнөд хэсэгт халдварт өвчин хурдацтай тархаж буйтай холбоотой байж болох коронавирусний шинэ төрлийг илрүүлсэн. Энэ төрөл нь өмнө нь илрүүлж байсан хувилбаруудаас илүү хурдан тархдаг болохыг урьдчилсан дүн шинжилгээ харуулж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Мутацид орсон шинэ төрлийн коронавирусээр халдварласан мянга гаруй тохиолдол голдуу Их Британийн өмнөд нутагт бүртгэгдсэн бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэж байна. Шинэ төрлийн вирусний талаарх мэдээллээ Их Британи Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага руу явуулжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

зочин [202.179.27.112] 2020-12-18 00:18:27

нян бактерийг бол амьтаны аймгийн ангилалд оруулан адилхан, овог, баг, төрөл, зүйл гэж ангилдаг. төрөл гэдэг нь олон зүйл болж сална. вирүс гэдэг чинь эсийн бүтэцгүй, өрөө хуваагдан өсөж үрждэггүй зөвхөн нуклейн хүчил агуулсан, гэхдээ генийн бүтэцтэй амьд биет амьгүй биет хоёрын дундах хачин зүйл. амьдрал гэдэг тодорхойлолттой огт дүйдэггүй. амархан хувирч өөрчлөгддөг тул организмд тогтвортой дархлаа үүсэхэд төвөгтэй. коронавирүс гэдэг чинь вирүсийн гаднах хэлбэр дүрс юм. титэмтэй адил тул ийм нэр өгсөн юм. тэгэхээр корона вирүсүүд ийн олон төрөл бий. ихэнхдээ РНК .вирүс юм. энэ хэлбэрийн хувьд шинэ юм биш үүнээс өмнө олон төрөлийн зүйлийн коронавирүс мэдэгдэж байсан. нэгэнт амьтан биш болохоор төрөл зүйл гэхэд бас түвэгтэй. жишээ нь томууны вакцин гээд л байна. нэг буюу хэд хэдэн төстэй төрлийн вирүсийн эсрэг байж болох юм. уг нь танай гэрт дорж ороод ирэхэд та та нар доржийг шууд таниад хөөгөөд гаргана. доржоос өөр хүнийг танихгүй тул хөөж чадахгүй.

зочин [202.179.27.112] 2020-12-18 00:26:37

дорж зүсээ өөрчлөөд ороод ирвэл организм генийн бүтцээр нь дор нь таниад хөөнө. харин доржтой усны дусал мэт адил боловч шал өөр хүний хүүхэд бол оргаинзм танихгүй баахан будилж байгаад дарлаа тогтмогц өөр хүн гэж танидаг болно. дараа нь орж ирэхэд дор нь танина. харин байн байн ингээд байвал баахан будилаан үүсч таниж ядаж байх хооронд сүйд хийнэ. дархлаа гэж нэг ийм л юм байна. вакцин гэдэг чинь доржтйн генийг л бүрдүүлэн танай гэрт оруулан байнга таниж байхад зохиомлоор сургаж байгаа юм

Oyun [139.5.217.11] 2020-12-15 12:34:44

Mungunii ezediin ailgah tuluvlugui

Covid-21??? [66.181.183.20] 2020-12-15 03:50:48

Ingeed bvl vaccine garaad hereg bnudaa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.