Европын Холбоо: Вакцинжуулалтын хөтөлбөрөө нэгэн зэрэг эхлүүлэхийг зорьж байна

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ оны эцсээс өмнө нэгэн зэрэг эхлүүлэхийг зорьж байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт мэдэгдлээ.

У.Ляйены мэдээлснээр, эхний вакцинуудад долоо хоногийн дотор зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа тул вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэх боломжтой ажээ.

Европын эмийн агентлаг “Pfizer/BioNTech” компанийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгох талаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр товлоод байгаа юм.

ЕХ-ны гишүүн орнууд зөвшөөрлөө хүлээж буй энэ цаг үед ““Pfizer/BioNTech”-ийн вакциныг Их Британи, Канад, АНУ тэргүүтэй хэд хэдэн оронд хэдийн бүртгэж, эхний тунгуудаа тарьж эхлээд байгаа билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2020-12-18 08:15:39

Zorix bish ene sariin 27,28,29 nd negen zereg exlyylne !

Irgen [139.5.219.234] 2020-12-17 08:53:30

Euro gbp chf edgeer hanshuud osoh ni deee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.