Коронавирусийн аюултай хувилбар тархсан шалтгаанаар Их Британид зул сарын баяраар хөл хорио тогтоолоо

Aдмин / Гадаад мэдээ

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Англид коронавирусийн халдвар огцом нэмэгдсэн нь уг вирусийн шинэ аюултай хувилбар бий болсонтой холбоотой гэж Их Британийн засгийн газар дүгнэжээ.

Тиймээс зул сарын баяраар Англи даяар сулруулах гэж байсан хөл хорионы дэглэмээ зарим бүс нутагт улам чангаруулах болсноо өчигдөр зарлалаа.

Нөхцөл байдал хүнд байгаа Лондон хот болон Английн зүүн өмнөд хэсэгт нийтдээ 16.4 сая хүн тус улсын стандартаар хамгийн хатуу хорио цээрийн дэглэмд баяраа өнгөрүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл Английн хүн амын гуравны нэг нь зул сарын баярын үеэр ажилдаа явахаас бусад үед гэртээ байж, онц шаардлагагүй дэлгүүр, үйлчилгээний газрууд нь хаагдах юм.

Шинэ дэглэм Бямба гарагийн шөнө дундаас үйлчилж эхлэхээр болжээ. Харин Шотланд, Уэльс зэрэг Британийн бусад бүс нутагт зул сарын баярыг тодорхой хязгаарлагдмал хүрээнд тэмдэглэх боломжтой байгаа юм.

“Зул сарын баярыг төлөвлөж байснаараа тэмдэглэж чадахгүй болсныг дуулгахад надад маш хэцүү байна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт хэлэхдээ зул сарын баярыг хориглох нь “хүмүүнлэг бус хэрэг” хэмээн мэдэгдэж байсан юм. Богино хугацаанд гаргасан шийдвэрээ цуцлах болсон Борис Жонсоныг сөрөг хүчнийхэн нь хүчтэй шүүмжилж байна.

VUI202012/01 гэж нэрлэгдсэн коронавирусийн шинэ хувилбар хүн амын дунд тархсан гэж судлаачид үзэж байгаа аж. Уг хувилбар нь ердийн коронавирусээс 70 хувь илүү халдварлах чадвартай гэж судлаачид дүгнэж байна.

Шинэ хувилбарын талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдэгдсэн тухай Английн эрүүлийг хамгаалах газрын тэргүүн Крис Уитти хэлжээ.

“Шинэ хувилбар илүү олон хүн үхүүлдэг, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэх ямар нэг нотолгоо одоогоор байхгүй байна. Мөн вакцинд дийлдэхгүй гэсэн нотолгоо ч алга” гэж Борис Жонсон иргэдээ тайтгаруулсан байна.

Өнөөдрийн байдлаар Их Британид хоёр сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 67,000 гаруй хүн нас бараад байгаа юм.


Сэтгэгдэл

Чадраад эхэлбэл [92.38.134.23] 2020-12-20 12:51:45

Жаахан үхэг л дээ. Зовлон үзээгүй 109990 орчим чадрахад их юм ойлгоно

Зочин [179.7.48.60] 2020-12-24 14:09:36

Яагаад ийм арчаагүй бодолтой болдог байна . Чи өөрөө зовлонгоо үзээд ойлгосон байдал уу

kub [59.153.114.241] 2020-12-20 06:22:31

evropoor jishee tataj zasgaa shuumjlegch nar mini khaana bn

Уулын ам [202.126.89.228] 2020-12-20 05:47:21

Монголчууд минь ээ, Улаанбаатар зэрэг хот суурин газраа бөөгнөрөх биш, хөдөө рүү гээ тарж амьдарцгаая. Хүн төрөлхтөн амьдралын өмнөх хэв загвар луугаа эргэж орох тухай бодохгүй бол болохгүй тийм цаг үе ирж байгаа юм биш үү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.