Гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо

Aдмин / Нийгэм

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм. Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх ТАЛАРХАЛ юм.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.208] 2020-12-24 04:56:03

утаанд угаасаа харагдахгүй байгаа гэрлийг ингэдэг нь яаж байгаа юм, дотооддоо халдвар тарааж зүгээр байгаа хүмүүсийг хорьж байгаа гэж амь насанд нь халдсаны төлөө эднийг ингэтэл нь магтан дуулаад байгаа хэрэгүү. зайл цаашаа

Jadez [202.126.89.12] 2020-12-24 02:36:57

Tsagdaag sharaar ilerhiileh bsim daa. Tsagdan ‘SERGIILEGCH’ buyu anhaaruulagch zde. Ulaanaar bas aimr ‘negative’ haruullaa daa gatsdaanuudiig


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.