СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.17] 2020-12-27 01:51:54

Ингэж анхааруулаад байхад бага насны хүүхдээ малд явуулж мэдэх тэнэгүүд шүү.

Ц. Анандбазар [107.189.10.251] 2020-12-26 04:39:35

Содмонгол ХХК та бүхэндээ өвөлжилт хүндэрсэн, болон ковидын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан 2021 оны 7-р сарын 1 хүртэл бүх бензин, дизель түлшнийг өөрсдийн колонкуудаараа машинтай хүн бүрт шаардлагатай хэмжээгээр нь үнэгүй олгохоор боллоо. Мөн Бага Тэнгэрийн амыг хашиж байгуулсан хотхонд байр, байшин худалдан авсан хүмүүсийн төлбөрийг бүрмөсөн чөлөөлж байна. Өмнө төлсөн хүмүүст тэр хэмжээгээр нь буцаан олгох болно. Содмонгол ХХК олон жил тамхи зарж мөнгө олсон бөгөөд уушигны хавдартай хүмүүст тус бүр 1 сая доллар өгөхөөр боллоо. Тамхи татдаг бүх хүний эмчилгээг энэ цаг мөчөөс эхлэх даах болно. Эцэст нь хэлэхэд Булган аймгийнхаа малчидын бүх амьжиргааг 2024 он хүртэл дааж байгаа шүү, ирэх хавар айл бүрт Мотоцикл явуулна. Хүнд үеийг хамтдаа туулья.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.