Иранд цасан нурангины улмаас олон уулчин амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

ТЕХРАН. /DW/. Ираны нийслэл Техран хотын хойд хэсэгт оршдог “Альборз” ууланд цасан нуранги үүссэний улмаас олон уулчин амиа алдаж, сураггүй боллоо гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бямба гарагт мэдээлжээ.

“Альборз” ууланд есөн хүн, эмнэлэгт нэг хүн нас барсан гэж Ираны Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч Мехди Валипур мэдээлсэн байна. Уулчид баасан гарагт сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр явуулжээ.

Улаан загалмай нийгэмлэгийн 20 аврах баг бүрэлдэхүүн 14 уулчныг аварсан боловч долоон хүн сураггүй хэвээр байна. Иранд сүүлийн өдрүүдэд цас их орсны улмаас олон зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалджээ. “Альборз” уулын бүсэд хэд хэдэн цанын бааз байдаг байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [90.27.179.234] 2020-12-29 19:56:27

Irand yyl baidag l yum baih daa!!

би [202.9.40.248] 2020-12-27 14:10:10

аллахыг хилэгнүүлж дээ

888 [202.179.21.246] 2020-12-27 11:30:13

Хайран сайхан хүмүүс.ямар харамсалтай юм бэ.

Зочин [103.212.119.25] 2020-12-27 15:10:21

с

Shiranad Tsend Nyam [202.9.46.150] 2020-12-27 09:06:30

Хайран сайхан хүмүүс! Манай уулчид холбогдож гашуудлыг нь хуваалцаасай. Ухаан дэлгэр хүмүүс ууланд дуртай, Уян сэтгэлтэй хүмүүс усанд дуртай гэдэг. Тэнгэр, газар Иран улсын тэр амь эрсэдсэн уулчдын үр хойчийг өршөөн тэтгэх болтугай!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.