Хог хаягдлыг нягтруулж, пресслэх төхөөрөмжөөр хангалаа

Aдмин / Нүүр

“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, цуглуулах, тээвэрлэх менежментийг дэмжин ажиллаж 21 аймаг болон улсын тусгай хамгаалалттай 6 газрыг хог хаягдлыг нягтруулж, пресслэх төхөөрөмжөөр хангалаа.

Үүний үр дүнд хөдөө орон нутгаас хөнгөн атлаа овор ихтэй ачаа болдог хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасны хаягдлуудыг шахан нягтаршуулж тээвэрлэлтийн зардлыг 5-6 дахин бууруулах боломж бүрдлээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна


Сэтгэгдэл

Иргэн [202.9.41.0] 2020-12-28 11:35:55

Хог хаядлын дотор цаасан хайрцаг маш их зай овор эзэлж байгааг тээвэрлэхгүйгээр буцаан боловсруулах арга байна уу. Үүнийг шийдэж чадвал олон рейсс хасагдмаар санагдах юм .....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.