Вашингтонд Үндэсний гвардын цэргүүдийг оруулна

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Fox News/. Пентагон АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна гэж “Fox News” телевиз мэдээлэв.

Батлан ​​хамгаалах байгууллага дахь тус телевизийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, цэрэг оруулахад хэдэн цаг шаардагдана. Үүнээс гадна, Америкийн нийслэл хотын хөрш муж улс болох Виржинигийн захирагч Ральф Нортам үймээн самуунтай холбогдуулан Үндэсний гвардын цэргүүд болон муж улсын 200 цагдааг Вашингтон руу илгээнэ гэж мэдэгджээ. Ийм мэдэгдлийг мөн Мэриленд муж улсын захирагч Ларри Хоган хийсэн байна.

Өмнө нь АНУ-ын нийслэл хотын дарга Муриэл Боузер хотын төвд болж буй эсэргүүцлийн ажиллагаа, үймээн самуунтай холбогдуулан хөл хорих цаг тогтоож байгаагаа зарласан байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хүмүүс, мөн онцгой байдал, яаралтай тусламж, үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд, итгэмжлэгдсэн сэтгүүлчид л гадагш гарч болно гэж тэрбээр мэдэгджээ. Энэхүү хориг нь автомашинаар зорчиж буй хүмүүст ч хамаатай аж.

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орсон байна. “NBC” телевизээр нэг хаалгыг нь хэрхэн эвдэж, Конгрессын байр руу орж байгааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ. Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлсэн байна. АНУ-ын Конгрессын байрыг цагдаа нар хамгаалалтдаа авч, бүсэлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.40] 2021-01-07 06:11:10

Жой Байден Украйны бослогыг дэмжин 5 удаа очиж улам дэвэргэсэн. Ард түмний эсрэг цагдаагийн хүч ашигласныг буруутгаж байв. Өнөөдөр Беларусыг ч үймүүлж байгаа. Одоо өөрсдөө үндэсний гвардийн цэргүүдээ оруулах нь. Цаашаа яаж өрнөхийг нь харцгаая. Үгэнд нь оролгүй өөрийнхөөрөө явсны золиосонд Америкын хутгаанд Ливи, Сири, Словени гээд олон орон сүйрсэндээ

цог [103.10.22.86] 2021-01-07 05:45:20

америк задарч байж даян дэлхийд улс орнуудын дотоод хэрэгт оролцож самарч байдаг үйл ажиллагаа эцэс болно .

Зочин [66.181.161.71] 2021-01-07 11:57:02

huchnii tentswergui baidal uusneldee hyatad oros dawraad ehlene taiwaniig hyatad shuud tsergiin hucheer ezlene umnud solongos japand bgaa amerikiin army butshad tend ch baidal ewguitne.

MOGEUH [202.55.188.36] 2021-01-07 03:51:19

Mongolin ontsgoi gamshigin ersdel unlegchidin holboo ard niit gaduur garh uedee mask beeli zuuj hevshih gertee chiigtei tseverlegee hiij agaar solih bieiin dasgal hudulguun hiih MOGEUH

зочин [202.72.245.125] 2021-01-07 03:31:22

бусдыг хорлодог улс өөрсдөө мэдрэхэд илүүдэх юу байхав. сайн үзэлц

Зочин [202.9.46.215] 2021-01-07 03:33:34

Тийм шүү

Зочин [66.181.161.8] 2021-01-07 02:06:54

Ерөнхийлөгч ... эсвэл аюул , эсвэл аврал ... ажээ ...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.